Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул, Дундговь, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгийн нутагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, говийн аймгуудын нутаг болон Орхон, Сэлэнгийн сав газраар 25-30 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. 24-26 градус дулаан байна.

Төлөв байдал: 3, 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хагаст, 6-нд баруун, төвийн аймгуудын зарим газраар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 5-нд нутгийн баруун хэсгээр, 6-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

2.Объектын түймэр:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.02-ны өдрийн 14:25 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Булган аймгийн Хутаг-Өндөр сум, Тээл багийн ”Тэрэмийн даваа“ гэдэг газар /сумын төвөөс  баруун урд зүгт 40 км-т / ойн түймэр гарсан дуудлагыг 08.01-ний өдрийн 10:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 18 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Булган аймгийн Хутаг-Өндөр сум, Тээл багийн “Намнан-Уул” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 08.01-ний өдрийн 16:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 21 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 08.02-ны өдрийн 07:15 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уйлган багийн “Барсагын нуруу” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.31-ний өдрийн 14:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Харгантын хүн чулуу” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 75 км-т/ 07.27-ны өдөр аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.28-ны өдрийн 10:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 22 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Их-Ажир” гэдэг газар /Бугант тосгоноос зүүн урд зүгт 65 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 13:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэй унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Буурагчин  багийн “Тангуу” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т/  07.31-ний өдөр ойн түймэр гарсан тухай дуудлагыг 08.01-ний 19:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 16 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Эрээн дэв” гэдэг газар /сумын төвөөс  зүүн урд зүгт 51 км-т/ аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.08-ны өдрийн 13:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 58 хүн, 5 техник хэрэгсэлтэй ажиллаж 07.26-ны өдрийн 09:44 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл  тосгоны “Тайлч” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 111 км-т/ ойн түймэр гарсан дуудлагыг 07.12-ны өдрийн 13:24 цагт хүлээн авч ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн 12 алба хаагч, орон нутгийн 41 иргэн, нийт 53 хүн, 3 техник хэрэгсэлтэй цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны “Хужирт” гэдэг газар /түнхэл тосгоноос зүүн урд зүгт 16 км-т/ 07.27-ны өдөр аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 13:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, орон нутгийн 93 иргэн, нийт 100 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Буянт” гэдэг газар /түнхэл тосгоноос зүүн урд зүгт 18 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 20:00 цагт хүлээн авч орон нутгийн 10 иргэн, 1 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сум, Тарни багийн  “Улаан булаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 45 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 08.01-ний 18:20 цагт хүлээн авч НОБГ-ын 25 алба хаагч, орон нутгийн 35 иргэн, нийт 60 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Алтан уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 50 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 13:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 44 иргэн, нийт 56 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Завхан аймгийн Яруу сумын Жаргалант багийн “Дөрөвтийн-Ар” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 23 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.31-ний өдрийн 18:21 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 32 иргэн, нийт 44 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 08.02-ны өдрийн 12:16 цагт бүрэн унтрааж тус сумын ЗДТГ-ын дарга Ц.Дамдинсүрэн, Байгаль орчны байцаагч Б.Сүхбаатар нарт  хүлээлгэж өгсөн.

Ой, хээрийн түймэр: Булган аймгийн Гурванбулаг сумын Хөгнө багийн “Устын-Ам” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 40 км-т/ Ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 11:35 цагт, цурамнаас дахин ассан тухай дуудлагыг 07.28-ны өдрийн 21:01 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгийн 25 иргэн, нийт 49 хүн, 5 техник хэрэгсэлтэй ажиллаж 08.02-ны өдрийн 18:00 цагт бүрэн унтрааж тус сумын ЗДТГ-ын дарга Д.Өлзийхутаг, Байгаль орчны байцаагч Б.Гомбосүрэн нарт хүлээлгэн өгсөн.

4.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Үер: Өвөрхангай аймгийн Нарийнтээл сум,  “Өндөр-Өмөг” багийн “Таацын халуун рашаан” гэдэг газар / сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/ 08.01-ний өдрийн 18:00 цагт үед хүчтэй аадар бороо орж, үер буусны улмаас малчин Б-гийн 130 бог мал, мөн “Цагаан-Овоо” багийн “Бумбат” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 15 км-т/ Б-гийн 4 адуу аянганд цохиулж тус тус хорогдсон тухай мэдээллийг тус сумын ЗДТГ-ын дарга аймгийн Онцгой байдлын газарт 14:50 цагт мэдээлсэн. Тус аймгийн Хөдөө аж, ахуйн газрын 3 ажилтан, тус сумын ЗДТГ-ын 10 ажилтан, Мал эмнэлэг, үржлийн тасгийн 1 эмч, орон нутгийн 1 иргэн, 1 трактор, 15 хүн, 4 текник хэрэгсэлтэй ажиллаж, үхсэн малыг устгаж, ариутгал хадваргүйтгэл хийсэн.

Увс аймгийн Малчин сум, Баянмандал багийн “Хар тэрмэс” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 130 км-т/ 08.01-ний өдрийн 08:00 цагаас 22:00 цагийн хооронд бороо орж “Улаангом-Тосонцэнгэл” чиглэлийн хатуу хучилттай автозамын шороон далан үерийн усны улмаас эвдэрсэн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саатсан тухай дуудлагыг 08.02-ны өдрийн 10:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, 3 автомашин, “Увс-АЗЗА” ХХК-ийн 9 ажилтан, 1 дугуйт ачигч, 1 трактор, нийт 20 хүн, 5 текник хэрэгсэлтэй ажиллаж, үерийн улмаас автозамын 130-аас 137 км-т их хэмжээний шороо овоорсон байсныг зайлуулж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсэн, 25-40 метр урттай 4 хэсэгт автозамын шороон далан эвдэрснийг засварлах ажил үргэлжилж байна. Хохирлын хэмжээ тогтоогдоогүй байна.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Баяншанд багийн “Шаврын гол” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 5 км-т/ Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн “Шаврын гол” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 5 км-т/ 08.02-ны өдрийн 21:30 цагаас 40 минутын турш хүчтэй аадар бороо орж, үер буусны улмаас иргэн Х-гийн 03-02 ГАА улсын дугаартай “Мазда” загварын 5 зорчигчтой суудлын автомашин үерийн усанд урсаж байна гэсэн дуудлагыг 08.02-ны өдрийн 22:44 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дугаар ангийн 5 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, тус сумын харьяат иргэн Ц /60 настай, эмэгтэй/, Х /37 настай эрэгтэй/, Б /35 настай, эмэгтэй/, Т /5 настай, эрэгтэй/, С /2 настай, эмэгтэй/ нарыг аварч, автомашиныг үерийн уснаас татан гаргаж, жолооч Х-д хүлээлгэн өгсөн.

Өвөрхангай аймгийн Нарийнтээл сум, “Шарга” багийн “Бараан дарам” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 25 км-т/ 08.02-ны өдрийн 13:00 цагийн үед хүчтэй аадар бороо орж, үер буусны улмаас малчин М-ийн гэр, саравч үерт урссан, мөн багийн “Шаргын гүүр” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 18 км-т/ “Арвайхээр-Баянхонгор” чиглэлийн автозамын “Шаргын гол” дээрх гүүрний шороон далан эвдэрч, автозам сэтэрсэн тухай мэдээллийг тус сумын ЗДТГ-ын дарга аймгийн Онцгой байдлын газарт 16:10 цагт мэдээлсэн. Тус аймгийн “Өвөрхангай-АЗЗА” ТӨХК-ийн 4 ажилтан, орон нутгийн 3 иргэн, нийт 7 хүн, 3 техник хэрэгсэлтэй техник хэрэгсэлтэйгээр автозамы засварын ажил үргэлжилж байна. Тус гүүрний хажуугаар түр гарам гарган тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саадгүй явуулж байна. Уг автозамын эвдрэлийн улмаас Авто тээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний хяналтын хэлтсээс хот хоорондын зорчигч тээврийн 16 автобусыг Баянхонгор суманд, 11 автобусыг Арвайхээр суманд түр саатуулан, нийт 27 тээврийн хэрэгсэл, 500 гаруй зорчигчийг аюулгүй байдлыг хангаж ажилласан.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Дархан-Уул аймгийн Шарынгол сум, Санжинт багийн “Бурхант” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 9 км-т/ Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны харьяат иргэн О /25 настай, эрэгтэй/ тогтоол усанд осолдсон тухай дуудлагыг 08.02-ны өдрийн 12:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн 3 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, цогцсыг 08.02-ны өдрийн 12:45 цагт гаргаж цагдаагийн байгуулагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top