Ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын мэдээ

GJ1A1210.jpg

Улсын хэмжээнд 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод 17 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 59 суманд 162 удаа, нийт 179 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 56000,8 га ой, 115907 га хээр, нийт 171907,8 га талбай түймэрт өртсөн байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 64.2 хувиар өссөн, шатлагад өртсөн ойн талбай 82,3 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Дээрх 179 удаагийн гал түймрийг унтраахад /давхардсан тоогоор/ Онцгой байдлын байгууллагаас 3065 албан хаагч, 307 автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 193 албан хаагч, 13 автомашин, Зэвсэгт хүчний анги, байгууллагаас 480 албан хаагч, 30 автомашин, Цагдаагийн байгууллагаас 39 албан хаагч, 2 автомашин, орон нутгаас 4504 иргэн, 479 автомашин, 55 мотоцикль тус тус дайчлагдан нийт 8281 хүн, 831 автомашин, 55 мотоцикль, техник хэрэгсэл, 204 морьтойгоор ажилласан.

Өнөөдрийн байдлаар:

Сэлэнгэ аймаг Мандал сумын нутагт 2 түймэр асч байгаа бол  Сэлэнгэ аймаг Мандал сумын 4 түймэр, Ерөө сумын 1 нийт 5 түймрийг цурманд оруулсан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Дээрх түймрүүд дээр онцгой байдлын байгууллагаас 132 алба хаагч, 13 автомашин, орон нутгаас 197 иргэн, 12 автомашин, нийт 329 хүн, 25 автомашинтай ажиллаж байна.

ОБЕГ-ын даргын шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө суманд гарсан түймрийн голомт дээр АТА-ийн 24 алба хаагч, НОБГ-ын 25 алба хаагч, ОБЕГ-ын тэргүүн дэд даргын шийдвэрээр Орхон аймгийн Онцгой байдлын газраас 12 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас 12 алба хаагч тус тус нэмэлтээр гаргасан түймрийн голомт дээр ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top