Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатарт бэлтгэл дэд хурандаа цол олголоо

GJ1A5978.jpg

Засгийн газрын агентлагийн эрхзүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4 Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 181 дүгээр зарлигаар баталсан “Цэргийн цол олгох журам”-ын 2.7-д заасныг тус тус үндэслэн Өмнөговь аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга, бэлтгэл хошууч Н.Наранбаатарт бэлтгэл дэд хурандаа цол олголоо. Цолыг ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян гардуулан өгсөн юм.

Өнгөрсөн 5 дугаар сард Өмнөговь аймагт зохион байгуулагдсан “Говийн чоно-2017” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийн бэлтгэл ажил, зохион байгуулалтанд идэвх зүтгэл гарган санаачлагатай оролцсон, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагыг бэхжүүлэх, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажилд оруулсан хувь нэмрийг үнэлж ийнхүү бэлтгэл дэд хурандаа цол олголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


scroll to top