Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Завхан, Орхон, Сэлэнгэ аймгийн нутагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг, бороо орно, салхи зүүн өмнөөс 6-11 м/с, 23-25 градус дулаан байна.
Төлөв байдал: 18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх, зүүн аймгуудын нутгийн зарим газар, 19-нд ихэнх нутгаар, 20-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 21-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд 7-12 м/с, зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 20-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 18, 19-нд нутгийн зүүн хагаст өдөртөө хална.
2.Объектын түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.16-ны өдрийн 11:00 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.
3.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Өндрөөс аврах: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэн булаг багийн 4 дүгээр хороололд 9 давхар байрны дээвэр дээрээс 2 хүн үсрэх гээд байгаа тухай дуудлагыг 08.16-ны өдрийн 12:16 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, 3 автомашинтайгаар 12:23 цагт очиж хийлдэг аврах тавцанг, автомашинаас буулгах үед М /15 настай, эмэгтэй/, Т /15 настай, эмэгтэй/ нар 9 давхар байрны дээврээс үсэрч газар унаж гэмтсэн тул тус аймгийн ЯТТ-ын эмч 1 автомашин, аймгийн Цагдаагийн газрын 1 автомашинаар Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хүргэж 14:15 цагт мэс заслын эмчилгээ хийсэн боловч 17:10 цагт Т /15 настай, эмэгтэй/ нас барсан. М /15 настай, эмэгтэй/ эрчимт эмчилгээний тасагт эмчилгээ хийлгэж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР