Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдлын мэдээлэл

vhrnTnEXxQshulhii.jpg

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Бөхөгийн гол, Хөшгийн хөндийд УМЭАЦТЛ-ийн 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн шинжилгээгээр шүлхий өвчин болох нь оношлогдон нийт 26 өрхийн 311 үхэр, 74хонь, 19 ямаа өвчилж, устгалд хамруулсан байна. Вакцинжуулалтад 384928 толгой мал хамруулахаас 356554 толгойг хамруулж, 95.2 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.

Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт УМЭАЦТЛ-ийн 2017 оны 08 сарын 03-ны өдрийн шинжилгээгээр, Өлзийт сумын нутагт 2017.08.07-ны өдрөөс, Сайнцагаан сумын нутагт 2017.08.10-ны өдрөөс шүлхий өвчин оношлогдон нийт 37 өрхийн 26 толгой үхэр, 317 хонь, 282 ямаа тусгаарлаж, 22 толгой үхэр, 134 толгой хонь, 88 толгой ямааг устгасан.

Вакцинжуулалтын арга хэмжээг 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс хэрэгжүүлж 934427 толгой мал вакцинжуулалтад хамруулахаас одоогийн байдлаар 6 сумын хэмжээнд 750363 толгой мал хамруулж, 83.7 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд 2017 оны 08 сарын 07-ны өдрөөс хорио цээрийн дэглэм тогтоосон ба голомтод 9 өрхийн 147 толгой үхэр, 15 толгой хонь, хоёр толгой ямаа өвчилж, 147 толгой үхэр, 15 толгой хонь, хоёр толгой ямааг устгасан.

Асгат суманд 2017 оны 08 сарын 12-ны өдрөөс хорио цээрийн дэглэм тогтоосон ба голомтод 4 өрхийн 191 толгой үхэр,49 толгой хонь, 148 толгой ямаа шүлхий өвчний шинж тэмдэгтэй байсныг устгасан байна. Баруун Урт сум. 2017 оны 08 сарын 17-ны өдрөөс шүлхий өвчний сэжиг илэрч, хорио цээрийн дэглэм тогтоосон. Нийт дөрвөн өрхийн 39 толгой үхэр, хоёр толгой хонь өвчилснөөс 39 толгой үхрийг устгаад байна.

Мөн нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22-р хороонд УМЭАЦТЛ-ийн 2017 оны 07 сарын 23-ний өдрийн шинжилгээгээр шүлхий өвчин оношлогдсон. Голомтод байгаа 31 өрхийн нийт 168 толгой үхрийг устгасан. Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтад 304322 толгой мал тарилгад хамруулахаас өнөөдрийн байдлаар 195470 толгой мал хамруулж, 75.7 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. 2017 оны 08 сарын 11-ний өдрөөс хойш өвчлөл нэмэгдээгүй байна.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10-р хороо “Морингийн даваа” гэдэг газар УМЭАЦТЛ-ийн 2017 оны 08 сарын 26-ны өдрийн шинжилгээгээр шүлхий өвчин оношлогдсон.  Голомтод байгаа нэг өрхийн нийт 14 толгой үхэр байгаагаас өвчилсөн хоёр үхрийг зориудын устгалд оруулсан.

Үүнтэй холбогдуулан дүүргийн Засаг даргын А/268 дугаартай захирамжаар уртаараа дөрвөн км, өргөнөөрөө гурван км газарт хорио цээрийн дэглэм тогтоож хяналт, тандалт хийн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top