Эрэн хайх ажиллагааг амжилттай зохион байгууллаа

21267499_1906875782896537_79082623_o.jpg

Ховд аймгийн Мянгад сумын Цагаан булан багийн Оросын тохой гэдэг газар Ховд голд Зэвсэгт хүчний 123-р ангийн Байлдагч С 19 настай эрэгтэй, Б 22 настай эрэгтэй, Е 19 настай эрэгтэй 3-н цэрэг усанд осолдсон гэсэн дуудлагаар /2017.08.27/ Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн захирагч ахмад С.Даваажаргалаар ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй шуурхай бүлгийг 19 цаг 50 минутанд хөдөлсөн.

Уг мэдээллийн дагуу ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 8 албан хаагч, Ховд аймгийн Онцгой байдлын газраас 23 албан хаагч, Зэвсэгт хүчний жанжин штабаас Хуурай замын цэргийн командлалын штабын дарга, бригадын генерал Н.Ганбаатар, Зэвсэгт хүчний ерөнхий хянан шалгагч, хяналт шалгалт үнэлгээний газрын дарга, бригадын генерал н.Доржсүрэнгээр ахлуулсан 4 албан хаагч, нислэгийн экипажийн 4 албан хаагч, ЗХ-ний 123-р ангийн захирагч, хурандаа С.Түвшинбаяраар ахлуулсан 12 офицер, 24 ахлагч, энгийн ажилчин 5, нийт 41 албан хаагч, Ховд аймгийн Цагдаагийн газраас 3 албан хаагч, Увс аймгийн Онцгой байдлын газраас 4 албан хаагч, Архангай аймгийн Онцгой байдлын газраас 6 албан хаагч, Мянгад сумаас ЗДТГ-ын дарга Б.Улаанхүүгээр ахлуулсан 20 хүн, нийт 113 хүн, 15  автомашин ажиллалаа. Мөн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр газар дээр очин ажилласан.

Аврагчид цогцсыг “Оросын тохой” гэдэг газраас Нуурын хөвөө хүртэл нэг талдаа 18 км зохион байгуулж 2017 оны 08 сарын 30-ны өдрийн 14 цаг 12 минутанд эхний хүнийг осолдсон газраас 80 метр зайд, 3 метр гүнээс, 15 цаг 02 минутанд осолдсон газраас 200 метр зайд, 5 метрийн гүнээс тус тус олж Цагдаагийн байгуулага болон Прокурорын байгуулагуудад хүлээлгэн өгч ажиллалаа.

Тус эрэн хайх ажиллагааг Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, хошууч Б.Алтанбадралт удирдлага, зохион байгуулалтаар ханган ажилласан гэж Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

 

scroll to top