Өнгөрсөн хоногт: Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, төв болон зүүн аймгуудын зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 16-21 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 26-31 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, говийн нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с. 21-23 градус дулаан байна.
Төлөв байдал: 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар, 8-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар, 9-нд нутгийн төв хэсгээр бага зэргийн бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 7-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 9-нд нутгийн баруун хагаст сэрүүснэ.
2.Объектын түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд эзэн нь тодорхойгүй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.04-ний өдрийн 11:06 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд иргэн Д-гийн 22-33 УНЦ улсын дугаартай “Субару форестер” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.04-ний өдрийн 13:17 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.
3.Хүний гоц халдварт өвчин /олон улсын хөл хориот/:
Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн “Хонгорын хажуу” гэдэг газар иргэн Г /54 настай, эрэгтэй/ халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул аймгийн Зоонозын өвчин судлалын төвд шинжлэхэд “Боом” өвчнөөр өвчилсөн болох нь 08.18-ны өдрийн хариугаар тогтоогдож тус сумын хүн Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал сайн байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР