Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Төв болон говийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас 5-10 м/с, зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 13-18 градус, Алтайн өвөр говь, Увс нуур болон Их нууруудын хотгор, говийн аймгуудын нутгаар 24-29 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун хойноос  6-11 м/с, сэрүүсч 16-18 градус дулаан байна.

Төлөв байдал: 8-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 9-нд нутгийн төв хэсгээр, 10-нд зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 8-нд баруун зүгийн нутгаар, 9-нд ихэнх нутгаар, 10-нд зүүн зүгийн нутгаар 7-12 м/с, зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. 8-нд нутгийн баруун хэсгээр, 9-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус дулаан байна. 10-нд нутгийн баруун хэсгээр, 11-нд ихэнх нутгаар дулаарна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.06-ны өдрийн 14:43 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хөх-Овоо” гэдэг газар иргэн Л-ийн эзэмшлийн 39-62 УНЯ улсын дугаартай ачааны автомашины дугуй шатаж байна гэсэн дуудлагыг 09.06-ны өдрийн 18:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны “Алтан-Өлгий”-н “Задгай”-д гэр, байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.06-ны өдрийн 17:16 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.06-ны өдрийн 07:13 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгадсумын  5 дугаар багт 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.06-ны өдрийн 19:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top