Онцгой байдлын албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлж, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангахад зориулан төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд эд материалын болон мөнгөн хандивыг Онцгой байдлын ерөнхий газарт хандивласаар байна.
Тодруулбал өнөөдөр эрүүл мэндийн чиглэлээр олон улсын үйл ажиллагаа явуулдаг “ FOHOW” ХХК-аас Онцгой байдлын ерөнхий газарт таван сая төгрөгийг хүлээлгэн өглөө.
Дашрамд дурдахад ард иргэдийн санаачлагаар эхлүүлсэн Онцгой байдлын албанд туслах хандивын аянд 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар нийт 98 иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас 62 нэр төрлийн бүтээгдэхүүн /хүнсний бүтээгдэхүүн, хувцас хэрэглэл, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж/, 828 байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүнээс 800 орчим сая төгрөгийн мөнгөн хандив цуглараад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.