Хойд бүсийнхэн спортоор өрсөлдөв

21752680_1980858015461206_6400764255655953424_o.jpg

Булган аймгийн Онцгой байдлын газрын хамт олон “Онцгой” биеийн тамир, сургалтын төвийг барьж ашиглалтад оруулаад удаагүй байна. Спорт төвийн нээлтэд зориулан анхны тэмцээнээ зохион явууллаа.

Онцгой байдлын албаны Хойд бүсийн Онцгой байдлын газруудын  хэмжээнд Гар бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.

Тэмцээнд Архангай, Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгуудын Онцгой байдлын газруудын эрэгтэй, эмэгтэй багийн нийт 80 гаруй тамирчид хурд хүч авхаалж самбаагаараа өрсөлдсөн юм. 

Тэмцээний нээлтийн арга хэмжээнд Онцгой байдлын албаны Хойд бүсийн төвийн дарга, Орхон аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Ганбаатар, Булган аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ууганбаяр, Булган аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Ууганбаяр, Төв аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Н.Төмөрбаатар, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Г.Батбаяр, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын орлогч, хошууч О.Батбилэг нарын хүндэт зочид оролцлоо.

Гар бөмбөгийн эмэгтэй төрөлд, нэгдүгээр байрыг Орхон аймгийн Онцгой байдлын газар, хоёрдугаар байрыг Төв аймгийн Онцгой байдлын газар, гуравдугаар байрыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид эзлэв.

Гар бөмбөгийн эрэгтэй төрөлд, нэгдүгээр байрыг Хөвсгөл аймгийн  Онцгой байдлын газар, хоёрдугаар байрыг Орхон аймгийн Онцгой байдлын газар, гуравдугаар байрт Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газын баг тамирчид эзэллээ.

Харин Сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд, нэгдүгээр байрт Орхон аймгийн Онцгой байдлын газар, хоёрдугаар байрт Сэлэнгэ Онцгой байдлын газар, гуравдугаар байрт Архангай аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид шалгарлаа.

Эрэгтэй төрөлд, нэгдүгээр байрыг Орхон аймгийн Онцгой байдлын газар, хоёрдугаар байрыг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, гуравдугаар байрыг Булган аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид эзэллээ гэж Булган аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top