Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Булган, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь, талын нутгаар түр зуур 14-15 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 10-15 градус, Алтай өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 19-24 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, 15-17 градус дулаан байна.

Төлөв байдал: 17-нд Хөвсгөлийн уулс болон Халх голын саваар, 18-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр  бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд нутгийн зүүн хагаст, 20-нд нутгийн баруун хагаст  түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. 18, 19-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус,  өдөртөө 15-20 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд “Эрдэмтэн найзууд” хүүхдийн цэцэрлэгийн гал тогооны өрөөнд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 09.16-ны өдрийн 00:23 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 09.15-ны өдрийн 21:31 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх  багт 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.15-ны өдрийн 20:52 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.15-ны өдрийн 18:49 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн 6 алба хаагч  1 автомашинтай ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.15-ны өдрийн 11:17 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.15-ны өдрийн 16:53 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд эзэнгүй байр шатаж байна гэсэн дуудлагыг 09.15-ны өдрийн 14:36 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын (Хөвсгөл), Ренчинжугнай багийн “Устын-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 35 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 09.13-ны өдрийн 05:47 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, орон нутгийн 89 иргэн, нийт 100 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 09.14-ний өдрийн 15:00 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Увс аймгийн Ховд сумын Ховд багийн “Хөх толгой” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 0.4 км-т/ тус сумын харьяат иргэн Б /47 настай, эрэгтэй/ “Ховд” голын усанд осолдсон тухай дуудлагыг 09.09-ний өдрийн 18:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, орон нутгийн 12 иргэн, нэмэлт дуудлагаар Ховд аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, нийт 30 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. 09.15-ний өдрийн байдлаар голын эрэг дагуу 40 км, усаар 86 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 4 метрийн гүнд 10 удаа шумбалт хийсэн. Усны камер ашиглан 15 км газар 25 удаа тандалт хийсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top