Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 15-20 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 24-29 градус, говийн бүс нутгаар 21-26 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи баруун өмнөөс 5-10 м/с, 20-22 градус дулаан байна.
Төлөв байдал: 20-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 21-нд ихэнх нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар, 22-нд говь, талын нутгаар түр зуур 18-20 м/с, 23-нд Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч ширүүснэ. 20-нд баруун аймгуудын нутгаар, 21-нд ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 7-12 градус дулаан байна. 23-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.
2.Объектын түймэр:
Хувийн өмчид гарсан: Дорноговь аймгийн Айраг сумын Цагаан дөрвөлж багийн “Хавцлын харнууд” гэдэг газар иргэн Х-гийн эзэмшлийн 50-55 ДГА улсын дугаартай ачааны автомашины дугуй шатаж байна гэсэн дуудлагыг 09.18-ны өдрийн 12:18 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.18-ны өдрийн 18:44 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.19-ний өдрийн 04:16 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан. Уг галд иргэн О /27 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.18-ны өдрийн 16:01 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд 2 байшингийн дээвэр, хураалттай мод, амбаар тус тус шатаж байна гэсэн дуудлагыг 09.18-ны өдрийн 07:32 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.
Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багт хашаанд хураасан өвс шатаж байна гэсэн дуудлагыг 09.18-ны өдрийн 18:47 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Увс аймгийн Өндөрхангай сумын Цагаан нуур багийн “Хорин бугатын цагаан салаа” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 09.17-ны өдрийн 17:10 цагт хүлээн авч орон нутгийн 26 иргэн, 4 мотоцикльтой ажиллаж, 09.18-ны өдрийн 19:05 цагт бүрэн унтраасан тухай аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Усны осол /эрэн хайх, аврах/: Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багийн “Нүхтийн үзүүр” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 28 км-т/ иргэн С /33 настай, эрэгтэй/ Сэлэнгэ мөрөнд 2017.09.17-ны өдрийн 09 цагт осолдсон тухай дуудлагыг 2017.09.17-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, 2 автомашинтай, орон нутгийн 36 иргэн 7 морь, 5 мотоцикльтой, нийт 49 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Бүдүүний гүүр” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 5 км-т/ Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны харьяат иргэн М /32 настай, эрэгтэй/ загасчилж яваад “Орхон” голын усанд осолдсон тухай дуудлагыг 09.16-ны өдрийн 16:16 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, Цагдаагийн газрын 2 алба хаагч, ар гэрийн 5 иргэн, нийт 13 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 09.18-ны өдрийн байдлаар усаар 53 км, явганаар 65 км эрэн хайж гүний шумбалтыг 2 удаа хийсэн.
5.Мал, амьтны гоц халдварт өвчин:
Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн “Хонгорын хажуу” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 30 км-т/ малчин Г, Н, П нарын 15 үхэрт мал, амьтны гоц халдварт “Боом” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 08.08-ны өдрийн 17-134 тоот хариугаар “Боом” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Удган багийн “Баян голын-Ам” гэдэг газар малчин М-ийн 2 тугал 09.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 09.18-ны өдрийн 17-406 дугаар хариугаар “Боом” өвчин болох нь тогтоогдсон.
Дорноговь аймгийн Алтанширээ сумын Хаяа багийн “Хонгор” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 70 км-т/ малчин Н-ийн 3 үхэрт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 09.06-ны өдрийн 17-110 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Дорнод аймгийн Булган сумын Чулуут багийн “Туг-Уул” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 44 км-т/ Төв аймгийн Жаргалант сумын харьяат малчин Г-гийн 4 малд мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, тус сумын малын эмчийн 09.09-ний өдрийн эмнэлзүйн үзлэгээр “Шүлхий” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалант багийн “Янтын бүрд” гэдэг газар /сумын төвөөс хойд зүүн зүгт 80 км-т/ Булган аймгийн Баяннуур сумын харьяат малчин Ц-гийн 2 үхэрт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 08.26-ны өдрийн 17-1772 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн “Ганц худаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 6 км-т/ малчин А, Ц нарын 13 үхэрт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 08.17-ны өдрийн 17-1674 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баянтэрэм багийн “Гүн булаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ Увс аймгийн Зүүнговь сумын харьяат малчин Б-гийн 10 үхэрт малын гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д хүргүүлсэн, шинжилгээний хариу гараагүй байна. Тус сумын малын эмчийн 08.03-ны өдрийн эмнэлзүйн үзлэгээр “Шүлхий” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 1 дүгээр багийн “Зүүн холбоо” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 28 км-т/ Төв аймгийн Аргалант сумын харьяат малчин О-гийн 24 үхэрт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, тус сумын малын эмчийн 09.12-ны өдрийн эмнэлзүйн үзлэгээр “Шүлхий” өвчин болох нь;
Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн “Бөхөгийн гол” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 20 км-т/ тус аймгийн Баянхангай сумын харьяат малчин О-гийн 43 үхэрт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 07.22-ны өдрийн 17-1488 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Морингийн даваа” гэдэг газар тус хороонд оршин суугч иргэн Ц-гийн 14 үхэрт мал, амьтны гоц халдварт Шүлхий өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, нийслэлийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 08.26-ны өдрийн 17-1775 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны “Био компинат”-д иргэн Д-гийн 41 үхрээс, 2 үхэрт 09.07-ны өдөр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 09.09-ний өдрийн 17-1917 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Дундговь аймгийн Гурвансайхан сумын Дэрсэн-Ус багийн “Цагаан хошуу” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т/ малчин Б-гийн 3 үхэрт 08.01-ний өдөр мал, амьтаны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 08.03-ны өдрийн 17-1542 дугаар шинжилгээний хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн “Өлзийтийн хөндий” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 12 км-т/ малчин Б, Э, Ө, Ч нарын нийт 4 өрхийн, 15 үхэрт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 09.12-ны өдрийн 17-1943 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд тус хорооны харьаят иргэн М-ийн 3 үхэрт 09.07-ны өдөр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 09.08-ны өдрийн 17-1920 дугаар хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтансоёмбо багийн “Түймэртийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 70 км-т/ малчин Б-гийн 1 ямаанд мал, амьтны халдварт “Галзуу” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 09.02-ны өдрийн 17-339 тоот хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР