Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Сэлэнгэ аймагийн зарим газраар хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зүүн болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с, говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос 7-12 м/с. 3-5 градус дулаан байна.

Төлөв байдал: 28-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 30-нд нутгийн хойд хэсгээр, 10 сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас, цас орно. Салхи 27, 28-нд говь, талын нутгаар 14-16 м/с, 29-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор, 30-нд ихэнх нутгаар 18-20 м/с хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр өдөртөө бага зэрэг дулаарна.

2.Объектын түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд цахилгаан хуваарилах “Сэлбэ” дэд станц шатаж байна гэсэн дуудлагыг 09.26-ны өдрийн 14:20 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хоршоолол багийн “Өвөр-Улаан чулуу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 22 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 09.27-ны өдрийн 01:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах аврах 51 дүгээр ангийн  6 алба хаагч, орон нутгийн 5 иргэн, нийт 11 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт гэр, амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 09.26-ны өдрийн 21:16 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-үүд суман дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.26-ны өдрийн 07:55 цагт хүлээн авч тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.26-ны өдрийн 13:18 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Архангай аймгийн Жаргалант сумын Баянцагаан багийн “Согоотын Эх” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 12 км-т/ тус сумын харьяат иргэн Х /42 настай, эмэгтэй/ 09.20-ны өдөр самар түүнэ гэж гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг  09.21-ний өдрийн 23:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, орон нутгийн 100 иргэн, нийт 106 хүн, 18 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Нурангинаас /эрэн хайх аврах/: Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрны өргөтгөл дотор шатанд хүн дарагдсан байна гэсэн дуудлагыг 09.26-ны өдрийн 14:04 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж, иргэн Б /25 настай, эрэгтэй/ цутгамал шат нурж, дарагдаж нас барсан байсныг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Өндрөөс аврах: Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 82 дугаар байрны тагтан дээр хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 09.26-ны өдрийн 08:02 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, тус хорооны харьяат иргэн Э /35 настай, эрэгтэй/ тагтан дээрээсээ үсрэх гэж байсныг буулгаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Усны осол /эрэн хайх, аврах/: Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багийн “Нүхтийн үзүүр” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 28 км-т/ иргэн С /33 настай, эрэгтэй/ Сэлэнгэ мөрөнд 2017.09.17-ны өдрийн 09 цагт осолдсон тухай  дуудлагыг 2017.09.17-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, Булган аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, орон нутгийн 6 иргэн, нийт 16 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 09.26-ны өдрийн 16:00 цагт ар гэрийнхнийх нь хүсэлтээр зогсоосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top