Клубуудын улсын аварга шалгаруулах тэмцээн болно

18922501_2322102208015929_3743584171571237210_o-1024x683.jpg

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16-р анги байгуулагдсаны 40 жилийн ой, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын Гал унтраах техникийн олон төрөлт спортын холбооны клубуудын хоёр дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн 2017 оны 10 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулагдана.

Улсын аварга шалгаруулах тус тэмцээнд Улаанбаатар бүсийн “Ган дуулга”, Зүүн бүсийн “Шонхор”, Төвийн бүсийн “Од”, Хойд бүсийн “Алтангада”, Баруун бүсийн “Алтайн бүргэд” клубүүдийн шигшээ багууд болон урилгаар Монгол Улсын залуучуудын шигшээ баг, Хууль сахиулахын их сургууль, Гал түймэр унтраах, аврах 10-р ангийн нийт 8 багийн 60 орчим тамирчин хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулна.

Тус тэмцээн нь гал унтраах техникийн олон төрөлт спортыг хөгжүүлэх, олон улсын түвшинд хүргэх, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, бие бялдрыг хөгжүүлэх, тэсвэр хатуужил олгох, албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах, Онцгой байдлын албыг иргэд олон нийтэд сурталчлах, энэ спортоор хичээллэх албан хаагчдын тоог нэмэгдүүлэх зорилготой юм гэж Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.  

scroll to top