Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, Байгаль амралтын газрын манаачийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 10:12 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд иргэн Б-гийн байшин, амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 12:47 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” олон улсын хуладааны төвийн өргөтгөлд павилон шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 14:46 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, нэмэлт дуудлагаар Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 7 алба хаагч, нийт 14 хүн, 4 автомашинтайгаар ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Орхон сумын 2 дугаар багт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 25 км-т/ задгай өвс, өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 11:26 хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ак-хустау багт иргэн М-ийн 08-67 БӨТ улсын дугаартай “Ниссан пресель” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10:07-ны өдрийн 20:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр  унтраах, аврах 31 дүгээр ангийн 8 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Дэнж багт байшингаас утаа гарч байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 22:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж унтраасан. Уг гал дээр хүрэлцэн очиход дөрвөн согтуу хүн байшингийн гадна байсныг Цагдаагийн алба хаагчид шалгаж, биеэ хянах чадваргүй иргэн Г-г эмнэлгийн байгууллагад, иргэн Б, Б, Д нарыг эрүүлжүүлэх байранд саатуулахаар авч явсан.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ховд гол багт “Көкжал” жуулчны баазын хашаанд 3х3-ийн хэмжээтэй саун шатаж байна гэсэн дуудлагыг 10.08-ны өдрийн 03:07 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр  унтраах, аврах 31 дүгээр ангийн 8 алба хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж унтраасан.

2.Ой, хээрийн түймэр:

Баян-Өлгий аймгийн  Ногооннуур сумын Ховд багийн “Дэвлийн-Арал” гэдэг газарт /сумын  төвөөс баруун урд зүгт  60 км-т/ ойн түймэр гарсан тухай  дуудлагыг 10.07-ны өдрийн 16:00 цагт хүлээн авч тус аймгийн  Онцгой байдлын газрын 31 дүгээр ангийн  8 алба хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 35 иргэн, нийт 43 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 19:20 цагт цурманд оруулсан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол: Ховд аймгийн Буянт сумын Цагаан бургас багийн Хар-Ус нуурын “Завсарын арал” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 40 км-т/ иргэн С /41 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 10.07-ны өдрийн 21:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 10.08-ны өдрийн 01:55 цагт эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Цасанд саатсан: Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн Хөх Чулуутын даваа мөн Хар билчэрийн хөндий гэх газарт /аймгийн төвөөс зүүн урд зүгт 41 км-т/  “Гантер” загварын ачааны автомашин 3 иргэн цасанд суусан тухай дуудлагыг 2017.10.07-ний өдрийн 21:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 3 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, автомашиныг цаснаас татан гаргасан. Мөн Хар бэлчирийн хөндийд иргэн А-гийн ногооны талбай дээр ажиллаж байсан нийт 11 иргэнийг   болзошгүй эрсдэлээс авран хамгаалж аймгийн төвд хүргэж өгсөн.

Сэлэнгэ аймаг Сайхан сумын Номгон багийн Долоодугаар бригад гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 24 км-т/ 44-49 УБҮ улсын дугаартай “Приус-20” загварын 5 зорчигчтой автомашин цасанд суусан тухай дуудлагыг 10.07-ны өдрийн 23:22 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, автомашиныг цаснаас татан гаргасан.

Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай багийн “Кабинтай” толгой гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 8 км-т/ 45-34 ОРА улсын дугаартай микроавтобус 7 зорчигчтой цасанд суусан тухай дуудлагыг 10.08-ны өдрийн 01:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, автомашиныг цаснаас татан гаргасан.

Сэлэнгэ аймгийн Баянгол сум Хараа багийн “Тахилтын даваа” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 45 км-т/ 75-79 СБА улсын дугаартай “Вонго поронтер” загварын 4 зорчигчтой автомашин цасанд суусан тухай дуудлагыг 10.08-ны өдрийн 02:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, автомашиныг цаснаас татан гаргасан. Уг даваан дээр иргэн Б, ОХУ-ын иргэн С нарын АВ 67-17, 97-53 УНЛ улсын дугаартай “Камаз Шланз” загварын автомашинууд замын хөдөлгөөнд саад учруулан, зам дээр хөндөлсөн зогссон байсныг шороо асган автомашинуудыг замаас чөлөөлсөн.

Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Улаан  багийн “Мөнгөтийн шуудуу” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 58 км-т,/ 5 суудлын автомашин 25 хүн цасанд цасанд суусан дуудлагыг 2017.10.08-ны 00:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top