“Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ

22405374_1754442351264386_5063812967869704799_n.jpg

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос эхлэн дэлхий нийтээр “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг жил бүрийн 10 дугаар сарын 13-нд тэмдэглэж ирсэн уламжлалтай.

Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдолыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэхэд дэлхийн улс орнууд нэгэн зорилго, уриаг дэвшүүлэн ажилладаг.

 Энэ жилийн хувьд НҮБ-ын Ерөнхий ассамблиас “Гамшигт нэрвэгдэгсдийн тоог 2030 он гэхэд бодитоор бууруулъя”  уриаг дэвшүүлээд байгаа бөгөөд олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд залууст танин мэдүүлэх зорилготой юм.

Тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газрын дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсүүдээс ерөнхий боловсролын сурагчдын ахлах ангийн сурагчдын дунд “Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэхэд хүүхдийн оролцоо сэдэвт гар зургийн уралдаан, багш ажилчид, сурагчдад “Аюулгүй амьдрах ухаан” сэдэвт танхимын болон дадлагын сургуулийг зохион байгуулж, Онцгой байдлын албаны үйл ажиллагаа болон Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль сурталчлах өдөрлөгүүдийг дүүрэг бүрт зохион байгууллаа.

Мөн нийслэлийн гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны үнийг тэглэсэнтэй холбогдуулан мэргэжлийн байгууллагуудтай хамтран гэр хороололын өрхүүдэд цахилгаан ашиглалт, аюулгүй байдлын заавар зөвлөмжийг хүргэж, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж байна.

Харин төв, орон нутгийн Онцгой байдлын газруудаас  ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хамруулсан гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны дадлага сургуулийг зохион байгуулан, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдолын талаар иргэдэд мэдээлэл хийлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

           

 

scroll to top