Дуудлага хүлээн авагч, жолооч-холбоочдын сургалтыг зохион байгуулав

22538056_1924130001171115_344818364_n.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны А/224 дүгээр тушаалын дагуу ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын Холбоо, зарлан мэдээллийн хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг Баруун бүсийн Онцгой байдлын газруудын дуудлага хүлээн авагч, жолооч-холбоочдын сургалтыг 2017 оны 10 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулав.

Тус сургалт төлөвлөгөөний дагуу бие бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлын үзлэгээр  эхэлж, танхимын болон хээрийн нөхцөлд холбооны техник хэрэгсэл дээр хэрхэн ажиллах дадлага, сургуулийг явуулж,  харилцан туршлага солилцлоо.

Сургалтанд Баруун бүсийн Ховд, Говь-Алтай, Завхан, Увс, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газруудын нийт 40 гаруй алба хаагч хамрагдсан юм.

Мөн энэ үеэр нийт сургалтанд оролцогч алба  хаагчдын дунд гар бөмбөг болон сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг зохион байгууллаа гэж Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

scroll to top