Гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүллээ

22810387_1602074729848677_2004632852_o.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газраас хүйтний улирал эхэлж айл, өрхийн галлагаа нэмэгдэж байгаатай холбогдуулан гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, нэгдсэн арга хэмжээг эхлүүллээ.

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын  2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 214 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнэ тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”, Эрчим хүчний сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын байгуулсан санамж бичгийн хүрээнд болзошгүй гамшиг, гал түймрийн аюулаас байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх, иргэдийн амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгө өртөхөөс урьдчилан сэргийлж нэгдсэн арга хэмжээг нийслэлийн 9 дүүргийн гэр хорооллын хороодод зохион байгуулж байна.

Дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсээс  УБЦТС-ТӨХК-ний дүүрэг дэх Хэрэглэгчдэд үйлчлэх төв, Хороодын Засаг дарга нар хамтран 2017 оны 10-р сарын 25-аас 12-р сарын 08-ны өдрийг хүртэл зохион байгуулах юм.

Галын аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээгээр гэр хооронд, бусад объект хоорондын аюулгүйн зай хэмжээ зөрчигдсөн, үнс нурам ил задгай асгасан, үнсний сав таггүй, цахилгааны холболт, ашиглалт, угсралтын аюулгүй байдал алдагдсан, пийшин зуух гэмтэлтэй, яндангийн хамгаалалт хийгдээгүй, залгаас буруу эсэх, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангах, шуурхай албаны автомашин очих боломжгүй нөхцөл байдал үүссэн эсэхэд хяналт тавина гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top