Говь-Алтайд 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлж, цэцэрлэг сургуулийн хана цуурчээ

hfs09kph.jpg

Говь-Алтай аймгийн Чандмань сумын Өлзийбулаг багийн “Алаг хайрхан ” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 14 км-т, Ө-45037/00/, У-97084/00/ 10.29-ний өдрийн 20:05 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгээс тодруулахад, иргэдэд чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн, мэргэжлийн ангийн 24 хүний бүрэлдэхүүнтэй, 4 ажлын хэсэг сумын төвийн 48 барилгад үзлэг хийхэд, сургууль, цэцэрлэгийн барилгын 64 см-ийн зузаантай тоосгон хана, ЗДТГ-ын худгийн барилгын блокон хана, иргэн Х-гийн байшингийн 24 см-ийн зузаантай тоосгон хана тус тус цуурсан тухай мэдээлсэн байна. Аймгийн Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын газраас томилогдсон ажлын хэсэг тус суманд ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

scroll to top