Өнгөрсөн хоногт: Архангай, Завхан аймагт цас орсон бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. 0-2 градус дулаан байна.
Төлөв байдал: 11.01-нд зарим газраар, 02-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 11.01-нд зарим газраар, 02-нд говь талын нутгаар, 04-нд Алтайн салбар уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. 03-наас ихэнх нутгаар өдөртөө дулаарна.
2.Объектын түймэр:
ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны задгайд “Өнөөгийн гэр” ХХК-ийн үйлдвэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 11:03 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 11:10 цагт хүрэлцэн очиж 02:20 цаг, нэмэлтээр 11:09 цагт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 01:50 цаг, 11:15 цагт Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 01:00 цаг, 11:29 цагт Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 02:00 цаг тус тус ажиллаж, унтраасан.
Хувийн өмчид гарсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Уст багийн задгайд дугуй засварын газар шатаж байна гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 21:13 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 21:17 цагт хүрэлцэн очиж 00:17 цаг ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 09:23 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 09:30 цагт хүрэлцэн очиж, эзэнгүй айлын 5 ханатай гэр шатаж байсныг 00:20 цаг ажиллаж, унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Хархорин захын хойд талд 6х4м хэмжээтэй дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 11:38 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 11:46 цагт хүрэлцэн очиж 00:15 цаг ажиллаж, унтраасан.
Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 18:41 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 18:47 цагт хүрэлцэн очиж 00:25 цаг ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Хээрийн түймэр: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэ булаг багийн ’’Балим’’ гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 60 км-т/ тус сумын 8 дугаар багийн малчин А-гийн 4 ханатай гэр шатсаны улмаас хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.30-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 15 дугаар ангийн 24 алба хаагч, орон нутгийн 12 иргэн, нийт 36 хүн, 3 автомашинтай 11:25 цагт хүрэлцэн очиж, 06:25 цаг ажиллаж, 18:50 цагт цурманд оруулсан. 10.31-ны өдрийн 04:40 цагт сумын Байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн.
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэ булаг багийн “Яргайт” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 100 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.30-ны өдрийн 12:54 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 15 дугаар ангийн 24 алба хаагч, орон нутгийн 25 иргэн, нийт 49 хүн, 4 автомашинтай 14:50 цагт хүрэлцэн очиж, 05:30 цаг ажиллаж, 20:30 цагт цурманд оруулсан.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Бусад: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багийн авто тээврийн товчоонд 2 метрийн гүнтэй нийтийн жорлонд тус аймгийн харьяат иргэн Ц /22 настай, жирэмсэн эх/ төрж, нярай хүүхэд нь унасан тухай дуудлагыг 10.30-ны өдрийн 11:19 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автошашинтай 11:22 цагт хүрэлцэн очиж ажиллан нярайг аварч, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР