Өвөрхангай аймгийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн “Өсвөрийн аврагч“ бүлгийн гишүүдийн санаачлагаар “Нэг иргэн нэг мянган төгрөг“ аяныг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн аймгийн хэмжээнд зохион байгуулж эхэллээ.
Аяны зорилго нь Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагын хэмжээнд “Нэг иргэн нэг мянган төгрөг“ аяныг өрнүүлж, цугласан хандиваар нэн ядуу өрхөд гэр авч өгөх зорилготой юм байна.
Аймгийн Онцгой байдлын газрын хамт олон аяны арга хэмжээг дэмжин нэгдэж, сурагчдыг хүлээн авч уулзан сурлагын амжилт хүслээ гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.