Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос 12-14 м/с, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с байна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 10-15 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 6-8 градус дулаан байна.
Төлөв байдал: 6-нд нутгийн зүүн хагаст, 7-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 9-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас, цас орж цасан шуурга шуурна. Салхи 6,8-нд ихэнх нутгаар, 7,9-нд говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.
2.Объектын түймэр:
Төрийн өмчид гарсан: Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Хөхчулуут” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 14-км/ “Сэцэн” ХХК-ийн эзэмшлийн модон байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.04-ний өдрийн 06:16 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 56 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 06:42 хүрэлцэн очиж, 02:20 цаг ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багийн Төмөр замын 46 дугаар зогсоолд /Сумын төвөөс зүүн зүгт 20 км-т/ ШШГЕГ-ын харьяа хорих 443 дугаар ангийн алба хаагчдын 4 айлын орон сууц шатаж байна гэсэн дуудлагыг 11.04-ний өдрийн 18:26 цагт хүлээн авч тус суман дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 19:16 цагт хүрэлцэн очиж, 01:25 цаг ажиллаж унтраасан.
Хувийн өмчид гарсан: Архангай аймгийн Хашаат сумын Цагаан хад багийн “Овоотын хөтлийн Хясааны бууц” гэдэг газар /Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвөөс зүүн зүгт 60 км-т/ иргэн Д, Б, С нарын байшин, 10 машин өвс шатаж байна гэсэн дуудлагыг 11.04-ний өдрийн 19:40 цагт хүлээн авч Өвөрхангай аймгийн Хархорин суман дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 45 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 20:18 цагт хүрэлцэн очиж, 02:05 цаг ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Зурагтын 1 дүгээр гудамжны 14 тоотод /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 2,5 км-т/ гахайн байр шатаж байна гэсэн дуудлагыг 11.04-ний өдрийн 10:19 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 10:24 хүрэлцэн очиж, 00:16 цаг ажиллаж унтраасан.
Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн “Хавчигийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 27 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 11.04-ний өдрийн 10:26 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 10:50 цагт хүрэлцэн очиж, 04:30 цаг ажиллаж унтраасан.
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэ булаг багийн “Яргайт” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 90 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 11.04-ний өдрийн 21:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1автомашинтай, орон нутгийн 6 иргэн, 1 автомашинтай, нийт 18 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр, 01:30 цагт хүрэлцэн очиж, 07:00 цаг ажиллаж унтраасан.
Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороонд 300 боодол өвс, 2 тонн нүүрс, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 11.04-ний өдрийн 10:45 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 10:53 цагт хүрэлцэн очиж, 02:10 цаг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд 300 боодол өвс, 12-77 УБН улсын дугаартай “Гави” загварын ачааны автомашины дугуй шатаж байна гэсэн дуудлагыг 11.04-ний өдрийн 19:51 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 20:03 цагт хүрэлцэн очиж, 00:22 цаг ажиллаж унтраасан.
3.Зам тээврийн осол:
Автозамын осол: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Хөдөөний багийн “Баян гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 15 км-т/ “Салхитын уурхай”-гаас Баруун-урт сум орох замд 77-33 УНР улсын дугаартай “Ланд-80” загварын автомашин осолдсон тухай дуудлагыг 11.04-ний өдрийн 22:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 23:00 цагт хүрэлцэн очиж, 00:30 цаг ажиллаж, иргэн Э /29 настай, эрэгтэй/ нас барсныг цагдаагийн байгууллагад, иргэн Б 45 /настай, эрэгтэй /, Б /39 настай, эрэгтэй/ нарыг эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Төмөр замын 61 дүгээр гармын зүүн талд замын зорчих хэсэгт зам тээврийн осол гарч автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 11.04-ний өдрийн 06:38 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай бүлэг 07:14 цагт хүрэлцэн очиж, 00:20 цаг ажилллаж, 76-71 УММ улсын дугаартай “Маяти” завгарын автомашин, 32-28 ДАХ “Соната-6” загварын автомашинтай мөргөлдөж жолооч Г /22 настай, эрэгтэй/, зорчигч Т /18 настай, эмэгтэй/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдаж, хүнд гэмтэлтэй байсныг анхны тусламж үзүүлж, ГССҮТ-д хүргэж өгсөн. Ослын газрыг Сонгинохайрхан дүүргийн ЗЦХ-ийн ахлах зохицуулагчид хүлээлгэн өгсөн.
4.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Увс аймгийн Тариалан сумын Хөхөө багийн ’’Хархираа түргэний -Уулс’’ гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 33 км-т, /Ө-49.80.00/, /У-91.47.00/ 11.05-ны өдрийн 06:07 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс утсаар 11.05-ны өдрийн 06:56 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Тариалан сумын Засаг даргаас тодруулахад газар хөдлөлт иргэдэд мэдрэгдээгүй, хохирол байхгүй гэсэн хариу өгсөн.
5.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт иргэн С /8 настай, эмэгтэй/ 11.02-ны өдрийн 13:00 цагт хичээлдээ явна гэж гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11.02-ны өдрийн 21:41 цагт хүлээн авч тус сумын Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 8 алба хаагч, Цагдаагийн хэлтсийн 28 алба хаагч, ЕБСургуулийн 40 ажилтан, орон нутгийн 35 иргэн, ар гэрийн 5 хүн, нийт 116 хүн, 16 автомашинтай эрэн хайх ажиллагааг 11.02-ны өдрийн 17:50 цагаас зохион байгуулж, 11.03-ны өдрийн 02:30 цагт эрлийн ажиллагааг түр зогсоож, 09:10 цагт дахин эхлүүлсэн. 11.04-ний өдрийн байдлаар тус суман дахь Онцгой байдлын хэлтсийн 15 алба хаагч, Цагдаагийн 26 алба хаагч, орон нутгийн 166 иргэн, нийт 207 хүн, 2 техник хэрэгсэлтээгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Уул хаднаас /эрэн хайх, аврах/: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд үйл ажиллагаа явуулдаг “Чингисийн өргөө” амралтын газрын урд талд ууланд эмэгтэй хүн унаж хөлөө хугалсан уулын бэлрүү буулгаж чадахгүй байна гэсэн дуудлагыг 11.04-ний өдрийн 15:28 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр 15:41 цагт хүрэлцэн очиж, 00:30 цаг ажиллаж иргэн О /49 настай, эмэгтэй/ баруун хөл нь хугарсан байсныг анхан тусламж үзүүлж, ГССҮТ хүргэж өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР