Айраг сумыг нүүлгэн шилжүүлэх сургуулилтад 1200 гаруй иргэн оролцов

9X1A7765-1.jpg

 Онцгой байдлын ерөнхий газраас Дорноговь аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Сургуулийн хүрээнд тус аймгийн Айраг сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдлыг шалгаж, сумын иргэдийг нүүлгэн шилжүүлэх дадлага сургууль явагдлаа.

 

Нүүлгэн шилжилт хийсэн шинэ суурьшлын бүсэд 50  гэр, 10 майхан платка байршуулж эмнэлэг, банк, сургууль, сурагчдын дотуур байр, музей, иргэдийг байршуулах байр зэргийг байгуулсан бөгөөд өнөөдрийн дадлага сургуульд 1200 гаруй иргэн хамрагдсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top