ГАМШГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН 7 ХОНОГИЙН МЭДЭЭ /2014.06.17-06.23/

Цаг агаарын аюулт үзэгдлийн талаар:

            Архангай аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт 2014 оны 06 дугаар сарын 15-ны өдөр усархаг бороо орсны улмаас “Тамирын гол” үерлэж тус сумын малчин Ганболдын 280 бог мал усанд боогдсон;

            Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт 06 дугаар сарын 21-ний өдөр усархаг бороо орсны улмаас 16 айлын гэр, байшин, хашаа усанд автсан тухай мэдээллийн дагуу дээрх аймгуудын Онцгой байдлын хэлтэс ажиллаж иргэдийг болзошгүй эрсдэлээс авран хамгаалав.

Газар хөдлөлтийн талаар:

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэрт 06 дугаар сарын 22-ны өдрийн 11:03 цаг (өргөрөг 5104300’’, уртраг 9902500’’)-т 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон орон, геофизикийн судалгааны төвөөс мэдээлсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын хэлтсээс нөхцөл байдлыг тодруулахад ямар нэгэн хохирол учраагүй байна.

Хүн, малын халдварт өвчний талаар:

Нийслэлийн Баянзүрх дүүрэг, Архангай аймгийн Батцэнгэл сум, Булган аймгийн Орхон сум/2/, Өвөрхангай аймгийн Төгрөг сум, Хөвсгөл аймгийн Арбулаг суманд “Галзуу” өвчин, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд “Боом” өвчин гарсан тул тогтоосон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Булган аймгийн Баяннуур сум, Хөвсгөл аймгийн Мөрөн сум, Өвөрхангай аймгийн Гучин-Ус, Хайрхандулаан суманд “Галзуу” өвчин, Өвөрхангай аймгийн Бугат суманд “Үхрийн хорт салст халуурал” өвчний улмаас тогтоосон хорио цээрийн дэглэмийг сахиулах хугацаанд дахин хүн, мал өвчлөөгүй тул цуцалсан.

Эрэн хайх, аврах ажиллагааны талаар:

Өнгөрсөн хугацаанд Булган аймгийн Хутаг-Өндөр сум, Төв аймгийн Мөнгөнморьт, Эрдэнэ сум Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Найлайх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт ахуйн болон зам тээвэр, үйлдвэрлэлийн осолд өртсөн, сураггүй болсон тухай дуудлагаар нийт 29 удаагийн дуудлагаар ажиллан 64 иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалж, аюулгүй байдлыг хангасан.

:

-Нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Хан-Уул, Налайх дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сум, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд усны ослоор 2, зам тээврийн ослоор 8, шороонд болон төмөр хавтанд дарагдсан 2 иргэн амь насаа алдсан байна.

Ой, хээрийн түймрийн талаар:

-Булган аймгийн Сэлэнгэ сумын “Цүүцийн баруун салаа” гэдэг газар 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гарсан ойн түймрийг  тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 16 иргэн, нийт 28 хүн ажиллаж 06 дугаар сарын 21-ний өдөр унтраасан.

                                   Обьектийн гал түймрийн талаар:

2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 06 дугаар сарын 23-ны өдрүүдэд улсын хэмжээнд обьектийн 31 гал түймрийн дуудлагад аймаг, Нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсийн Аврах, гал унтраах ангиуд үйлчилж холбогдох арга хэмжээг авсан.

scroll to top