Онцгой байдлын ерөнхий газраас Дорноговь аймагт 2017 оны 11 дүгаар сарын 09-11-ний өдрүүдэд зохион байгуулсан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль Удирдах ажилтнуудын дунд бие бялдар, сэтгэлзүйн сорил явагдснаар өндөрлөлөө.
Тус аймагт зохион байгуулсан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах ажилтнууд болон орон нутгийн удирдлагууд, идэвхи санаачлагатай оролцож, ажилласныг сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр онцлон дадлага сургуулийг дүүрэн хангалттай дүгнэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.