Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

                                                                 1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод, Завхан, Увс аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос 6-11 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ.  Дархадын хотгор болон Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр 14-19 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж,  Хэрлэн, Онон, Улз, Халх голуудын хөндийгөөр 10-15 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгаар 2-7 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод:Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос 7-12 м/с. 10-12 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 24, 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24-нд нутгийн зүүн хагаст, 25-нд говь, талын нутгаар, 27-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. 27-нд бүх нутгаар хүйтний эрч чангарна.

                                                               2. Объектын түймэр 

Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн иргэн Б-ийн эзэмшлийн “Дэвүү” загварын автобус, иргэн Г-ын эзэмшлийн  “Санта” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.22-ны өдрийн 16:21 цагт  хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай 16:31 цагт очиж, 01:00 цаг ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэн Ч-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.22-ны өдрийн 22:20 цагт  хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 22:25 цагт очиж, 00:05 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх иргэн Н-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.23-ны өдрийн 05:29 цагт  хүлээн авч, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 05:39 цагт очиж, 00:10 цаг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт М /14 настай, эрэгтэй/, С /13 настай, эрэгтэй/ нар өртөж хөлөө түлсэн байсныг аварч, НТТТөвд шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Налайх дүүргийн иргэн М-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.22-ны өдрийн 20:23 цагт  хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 20:30 цагт очиж, 00:15 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн Ч-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.22-ны өдрийн 22:31 цагт  хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 22:42 цагт очиж, 01:00 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт “Үүрдийн наран” ХХК-ийн түрээсэлдэг павилонд эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 11.22-ны өдрийн 19:08 цагт хүлээн авч,  тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 19:13 цагт очиж, 00:05 цаг ажиллаж унтраасан.

                                                3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй алга болсон/: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэн С /8 настай, эмэгтэй/ 11.02-ны өдрийн 13:00 цагт хичээлдээ явна гэж гэрээсээ  гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11.02-ны өдрийн 21:41 цагт  хүлээн авч, тус сум дахь Цагдаагийн хэлтсийн 11 алба хаагч, 2 автомашинтайгаар тус сумын төвийн үйлчилгээний байгууллагуудын хяналтын камерын дүрс бичлэгийг шалгаж, үр дүнд хүрээгүй тул 11.23-ны өдөр эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэхээр болсон.

                                                          4. Мал, амьтны гоц халдварт өвчин  

 Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Д-ийн 5 үхэрт 11.16-ны өдөр мал амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 11.18-ны өдрийн 17-2433 дугаар хариугаар “Шүлхий” өвчин болох нь тогтоогдож, тус сумын Засаг даргын 11.18-ны өдрийн А/407 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байна. 11.22-ны өдрийн байдлаар Голомтын бүсэд 40 өрхийн 343 үхрийг устгаж, 414 үхэр тусгаарлаж, 845 ямаа, 178 хонь, 16554 үхэр, 2227 гахай, нийт 19804 мал, амьтныг вакцинжуулсан. Мөн Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар Улаанбаатар-Дархан-Сүхбаатар өртөө хүртэлх 271, 269, 272, 264 дүгээр галт тэрэг, Зүүнхараа-Дархан-Эрдэнэт чиглэлийн 301, 302 дугаар галт тэргийг Зүүнхараа өртөөнд зорчигч буулгаж, суулгахыг хязгаарлаж, Зүүнхараа-Улаанбаатар чиглэлийн 281, 282  дугаар галт тэргийг замын өртөө, зөрлөгт зогсохгүй аялуулж байгаа бөгөөд, Болвсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны төрийн нарийн бичгийн даргын шийдвэрээр ерөнхий боловсролын Билиг, Хэрх, ДБ, 1, 2, 3, 4 дүгээр сургууль, Зүүнхараа политехникийн коллеж, Нархан, Моносхон, Мишээл, Цэцэгхэн, Олимп, Эден, Янзагхан цэцэрлэгийн үйл ажиллагааг тодорхой хугацаанд хаасан байна.  

                                           

                                                             ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

 
scroll to top