Хууль сахиулах их сургуулийн материаллаг баазыг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ

23897122_1962388130675903_1210843550_o.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал болон ОБЕГ-ын даргын зөвлөлийн гишүүд өнөөдөр Хууль сахиулах их сургуульд ажиллаж, хоёр талын цаашдын хамтын ажиллагааны талаар тус сургуулийн удирдлагуудтай уулзаж ярилцлаа.

Хууль сахиулах их сургуулийн Онцгой байдлын сургууль болон Ахлагчийн сургуульд Онцгой байдлын албаны ахлагч, бакалавр, магистр, докторын зэрэгтэй боловсон хүчнийг бэлтгэдэг. ХСИС-ийн 2016-2017 оны хичээлийн жилд гэхэд Ахлагчийн сургуулийг дуудлага хүлээн авагч, аврагч, гал сөнөөгч, гал унтраах автомашины жолоочоор нийт 170 гаруй алба хаагч төгсч, ажлын байраар хангагдаад байгаа юм.

Тус сургуулийн Удирдлагын сургуульд 2, бакалавр 43, магистрын сургалтад 23, докторын сургалтад 2, нийт 70 алба хаагч мэргэжлээ дээшлүүлээд байна.

Мөн Онцгой байдлын албанд одоо ажиллаж байгаа дээд боловсролтой алба хаагчийг 3 жил, бүрэн  дунд боловсролтой ахлагч бүрэлдэхүүнийг 5 жилээр сургахаар БСШУСЯ, ХСИХ-тай тохиролцон сургалттын хөтөлбөрийг батлуулаад байгаа юм.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ХСИС-ийн Онцгой байдлын сургуулийн үйл ажиллагаа, Хөрс биохимийн лаборатори, сонсогчдын дотуур байрны нөхцөл байдалтай танилцаж, онцгой байдлын албаны шаардлагад нийцэхүйц практикт ажиллах өндөр мэдлэг чадвартай боловсон хүчнийг бэлтгэхэд материаллаг бааз болох Клиник сургалтын төв буюу сургалтын Аврах гал унтраах анги байгуулах, шинэ мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх, Хууль сахиулахын  Удирдлагын академид “Улсын нөөцийн анги, салбар, цэгийн удирдах ажилтны дамжаа хичээллүүлэх, Онцгой байдлын албанд хэрэглэгддэг хууль, эрх зүйн баримт бичгүүдийг кодлох  зэрэг ажилд хамтран ажиллахаа илэрхийллээ.

 Мөн ОБЕГ-ын удирдлагууд Онцгой байдлын сургуулийн сургалтын орчинг сайжруулах ажлын хүрээнд өөрсдийн нөөц боломжоо ашиглан хийгдсэн сургалтын  материаллаг бааз,  хэрэглэгдэхүүн болох сургалт, дадлагын талбайн   нээлтийн ажиллагаанд оролцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top