Аймгийн засаг даргын орлогч нар Онцгой байдлын албатай танилцав

23845921_1991667401123028_2062350680282992780_o.jpg

Аймгийн Засаг дарга нарын орлогч нар өнөөдөр ОБЕГ-ын харьяа Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, засаг даргын орлогч дарга нарт Онцгой байдлын албаны үйл ажиллагааг танилцуулсан юм.

Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлэх, гамшгийн үед шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, түүнийг захиран зарцуулах, төлөвлөх, гамшгийн үед үүрэг гүйцэтгэх дадлага, чадварыг хүн амд эзэмшүүлэх, нутаг дэвсгэрийн хэмжээнд хүн хүч, техник хэрэгслийг дайчлан гаргах зэрэг үүргийг бүх шатны Засаг дарга хуулиар хүлээсэн байдаг.

Хуулиар хүлээсэн энэхүү үүргийг орон нутагт гардан хэрэгжүүлэх, хүн амд гамшгаас хамгаалах дадлага олгох, эзэмшүүлэхэд чиглэгдсэн сургалт, дадлагуудыг орон нутагт тогтмол зохион байгуулах, ирэх онд Онцгой байдлын ерөнхий газраас орон нутагт зохион байгуулах Гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургуулийн бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулахад анхааран ажиллахыг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр аймгийн Засаг даргын орлогч нарт үүрэг болголоо.

Мөн 2017 онд орон нутагт зохион байгуулсан Гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургуулийн талаар танилцуулга хийлээ. Энэ онд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорноговь, Хөвсгөл аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургуулийг зохион байгуулсан. Харин энэ онд Булган, Хэнтий, Төв, Сүхбаатар, Увс аймгуудад Гамшгаас хамгаалах иж бүрэн болон Команд штабын сургууль, Ховд аймагт “Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургууль зохион байгуулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top