Зүүн бүсийн команд штабын сургууль эхэллээ

IMG_3735.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны А/285 дугаар тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу Зүүн бүсийн Онцгой байдлын газруудын офицер бүрэлдэхүүний дунд зохион байгуулагдаж байгаа “Команд штаб”-ын сургууль өнөөдөр эхэллээ. 

Зүүн бүсийн гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн нээлтийн арга хэмжээнд сургуулийн удирдагч, ОБЕГ-дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Д.Нэргүй, Бүсийн төвийн захирагч, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Гантөмөр нарын удирдлагууд оролцлоо. Тус сургуульд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын нийт 20 офицер хамрагдаж байгаа юм.

 Алба хаагчдын бэлэн байдал, албаны бэлтгэл, ур чадвар, харилцан хамтын ажиллагааг тодотгох, удирдах бүрэлдэхүүний сургалтын чанар, технологийг сайжруулах, тэднийг цагийн байдал үүссэн үед хууль эрхзүйн хүрээнд оновчтой шийдвэр гаргах ажиллагаанд сургах, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх дадлага, арга зүйг дээшлүүлэх зорилготой тус сургууль нь танхимын сургалт болон дадлага сургууль гэсэн хоёр үе шаттайгаар явагдана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top