Гал түймрийн 2014 оны 7 дугаар сарын нөхцөл байдлын мэдээ

Нэг. Гал түймрийн нөхцөл байдал

2014 оны эхний 7 сард улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 2441 удаа гарч, 7,4 тэрбум төгрөгийн хохирол учирч, 41 хүн нас барж, 23 хүн түлэгдэж гэмтэн 248 толгой мал хорогдож, 1259 гэр орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 367 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 12,3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 3,6  хувиар буурч, учирсан хохирлын хэмжээ 2,9 хувиар тус тус өссөн байна.

Нийслэл хотод нийт 1724 удаагийн гал түймэр гарч, 3,4 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 717 удаагийн гал түймэр гарч, 4,0 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Ой, хээрийн түймэр 16 аймаг, нийслэлийн 71 сум, дүүргийн нутагт 107 удаа гарч, түймрийн улмаас 7 хүн түлэгдэж, 2 хүн нас барж, 28 гэр, 6 автомашин, 7438 толгой мал, нийт 1,5 сая га талбай түймэрт өртөн урьдчилсан байдлаар байгаль экологид 1,4 тэрбум төгрөгийн, эд материалын 10,6 сая төгрөгийн хохирол учирч, түймэр унтраахад 52,8 сая төгрөгийн зардал гараад байна.

Түймрийг унтраахад давхардсан тоогоор ОБА-наас 1005 албан хаагч, 116 автомашин, Дотоодын цэрэг, Хилийн цэргийн анги, заставаас 360 албан хаагч, 63 автомашин, Цагдаагийн байгууллагаас 18 албан хаагч, орон нутгаас 3242 хүн, 617 автомашин, 122 мотоцикл, нийт 4625 хүн, 796 автомашин дайчлагдан ажилласан байна.  ОХУ-аас Монгол Улсын хил давж 2 удаа, Монгол Улсаас ОХУ-ын хил давж 1 удаа түймэр орсон.

7 дугаар сард гарсан объектын болон ой, хээрийн түймрийн нөхцөл байдал:

Объектын гал түймэр:

2014 оны 7 дугаар сард улсын хэмжээнд 286 удаагийн объектын гал түймэр гарч, 1,0 тэрбум төгрөгийн хохирол учирч, гал түймэрт 93 гэр орон сууц шатсан байна.

Аврах гал унтраах ангийн аврагч гал сөнөөгчид гал түймрийн аюулаас төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 1,2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Ой, хээрийн түймэр:

Энэ сард 2 аймгийн 3 сумын нутагт 5 удаа ой, хээрийн түймэр гарч, урьдчилсан мэдээгээр 3748 га хээрийн талбай шатсан байна.

Дээрхи түймрүүдийг унтраахад Онцгой байдлын албанаас 25 албан хаагч, 2 автомашин, орон нутгаас 79 иргэн, нийт 10 автомашинтайгаар ажиллан бүрэн унтрааж орон нутгийн захиргаанд хүлээлгэн өгсөн байна.

Хоёр. Урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын талаар

Энэ хугацаанд 14111 байгууллага, аж ахуйн нэгж, 145182 айл өрхөд галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 105391 зөрчил дутагдал илрүүлэн, 27550 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 4655 заавал биелүүлэх албан шаардлага, 3573 мэдэгдэл, 360 танилцуулга бичиж, гал түймэр гарч болзошгүй 135 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 73,2 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт1175 удаа, дадлага 875 удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 3202 удаа сэрэмжлүүлэг явуулсан байна.

Галын аюулаас урьдчилан сэргийлэх ажлын үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчиж, захиргааны арга хэмжээ авагдсан байдал 4,7 хувь, зөрчил дутагдлыг арилгуулахаар бичсэн заавал биелүүлэх албан шаардлага 1,7 хувь, танилцуулга 12,5 хувь, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 12,5 хувь, дадлага 7,1 хувь, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлсэн байдал 1,1 хувиар тус тус өсч, галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтанд хамрагдсан айл өрхийн тоо 37,1 хувь, объектын тоо 5,0 хувь, гал түймэр гарч болзошгүй зөрчлийг илрүүлсэн байдал 28,4 хувь, гал түймэр гарч болзошгүй зөрчлийг арилгуулсан байдал 36,4 хувь, зөрчил дутагдлыг арилгуулахаар мэдэгдэл 6,2 хувь, гал түймэр гарч болзошгүй ноцтой зөрчил дутагдалтай аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоосон байдал 43,8 хувиар тус тус буурсан байна.

Улаанбаатар хотод болон орон нутгийн хэмжээнд шинээр баригдах барилга байгууламжийн 354 зураг төсөлд хяналт хийж баталгаажуулан барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээж авах улсын комиссын бүрэлдэхүүнд 385 удаа орж ажиллав.

Гурав. Гал түймэр унтраасан талаар

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Аврах, гал унтраах 49 анги 2014 оны 07 дугаар сард гал түймрийн 257 дуудлага хүлээн авсàнаас 159 удаагийн гал дээр гал түймэр унтраах, авран хамгаалах ажлыг гүйцэтгэсэн байна.

Гал түймэр унтраах үйл ажиллагааг 1 тасгийн хүчээр 140 удаа, 2 тасгийн  хүчээр 9 удаа, 2-оос дээш тасгийн хүчээр 10 удаа, үүнээс 125 гал түймрийг 30 минутанд, 19  гал түймрийг 30-60 минутанд, 20 гал түймрийг 60-аас дээш минутанд унтрааж,  нийт 654,4 тн ус, 300 ë õººñ,  6952,8 литр шатахуун зарцуулжээ.

Аврах, гал унтраах ангиудаас Тактикийн сургууль 2,   Салааны тархалтын сургууль 157, өдөр тутмын дасгал сургууль 1456, мэргэжлийн чиглэлээр 276, албаны чиглэлээр 495 удаагийн сургалт зохион байгуулж давхардсан тоогоор нийт 16676 хүн хамрагдаж, 111 гал унтраах шуурхай төлөвлөгөө, 111 шуурхай картад баяжилт  хийн тодотгож хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрмээр онц 379, сайн 578,  дунд 374,  хорт хий утаанаас хамгаалах албаны дүрмээр онц 333, сайн 551, дунд 387, гал унтраах дүрмээр онц 399, сайн 535, дунд 462 гэсэн дүнтэйгээр тус тус шалгагдсан байна.

Аймаг орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн Аврах, гал унтраах нийт 49 гал унтраах ангиас  2014 оны 07 дугаар сарä ирүүлсэн ажлын мэдээг нэгтгэн ажил үүргийн гүйцэтгэл, өгсөн үүрэг даалгавар, нэгдсэн удирдамжит арга хэмжээнд хийсэн ажлын тайланг үндэслэн 17 ангид “А”, 24 ангид “В”, 8 ангид “С” үнэлгээ дүгнэлт өгч ажиллаа.

ГАЛ ТҮЙМЭРТЭЙ ТЭМЦЭХ ГАЗАР

scroll to top