Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын  нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор  12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор,  Хэнтэйн уулархаг нутаг,  Идэр, Тэс, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 20-25 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун өмнөөс 5-10 м/с, 11-13 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 14, 17-нд нутгийн зарим газраар 15, 16-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 15-17-нд говь, тал, хээрийн  нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 21-26 градус,  Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

2.Объектын гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багт иргэн Б-гийн эзэмшлийн 19-06 УНР улсын дугаартай “Норд бенц” загварын автомашины дугуй шатаж байна гэсэн дуудлагыг 12.12-ны өдрийн 06:48 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 06:50 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Хэнтий аймгийн Хэрлэн сумын Булаг багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.12-ны өдрийн 09:47 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 09:49 цагт очиж 03 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.12-ны өдрийн 16:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 17:01 цагт очиж 2:14 цаг ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар  багт гэр  шатаж байна  гэсэн дуудлагыг 12.13-ны өдрийн 02:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 02:11 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн “Өндөр дов” гэдэг газар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.13-ны өдрийн 01:57 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 02:11 цагт очиж 09 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байшин, граж шатаж байна гэсэн дуудлагыг 12.12-ны өдрийн 14:02 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 14:13 цагт очиж 01:00 цаг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд эзэн тодорхойгүй гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.13-ны өдрийн 04:27 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 04:39 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт нэр тодорхойгүй /60 орчим настай, эрэгтэй хүн/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.12-ны өдрийн 18:18 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 18:30 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байшингийн үүдний амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 12.12-ны өдрийн 12:45 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 12:54 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Булган аймгийн Рашаант сумын Хөгнө хан багийн “Их-Аргал” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 40 км-т/ Өвөрхангай аймгийн Бүрд сумын Ар жаргалант багийн харьяат иргэн Д /21 настай, эрэгтэй/ 12.10-ны өдөр мотоциклтой адуу тууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 12.12-ны өдрийн 20:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашинтай Рашаант сумын Хөгнө хан багийн чиглэлд 12.13-ны өдрийн 02:50 цагт явсан. Рашаант сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн 4 алба хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 3 иргэн, 1 автомашинтай 12.12-ны өдрийн 21:10 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top