Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлалын төлөөлөгчдийн “Говийн чоно-2018” сургалт, дадлага сургуулийн бэлтгэл уулзалт Ховд аймагт үргэлжилж байна.
“Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургууль нь Монгол Улсад 2009 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил долоо дахь удаагаа Ховд аймагт болох юм. Тус сургалт, дадлага сургуульд баруун бүсийн таван аймаг хамрагдана.
Хамтарсан ажлын хэсгийнхэн Ховд аймагт ажиллах үеэр дадлага сургуулийн бэлтгэл ажилтай танилцан, аргазүйн зөвлөгөө өгч, сургалт, дадлага сургуулийн үеэр зохион байгуулагдах газар хөдлөлтийн нурангиас аврах ажиллагаа, хээрийн хүн эмнэлэг дэлгэх, уулнаас болон уснаас аврах ажиллагаа явуулах хээрийн дадлага сургуулийн талбайн байршилыг үзэж, холбогдох мэргэжлийн байгууллагуудын удирдлагуудтай уулзалт хийлээ гэж Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.