Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн шинэ барилгын нээлт боллоо

25395041_872713116222779_7863966234142197187_o.jpg

Сүүлийн хоёр жилийн хугацаанд Онцгой байдлын албаны хэмжээнд 8  аймагт 12 гал унтраах, аврах анги, эрэн хайх, аврах салбар болон эрэн хайх, аврах бүлэг хоёроор нэмж байгуулагдаад байгаа билээ. Гал унтраах, аврах ангиуд шинээр байгуулагдсанаар Онцгой байдлын албаны хүч хэрэгслийн чадавх 56 орчим хувьд хүрч дээшлэхийн зэрэгцээ тус албанд ажиллах алба хаагч, бие бүрэлдэхүүний орон тоо ч тодорхой хувиар нэмэгдээд байгаа юм. Мөн Гал түймэр унтраах, аврах ангиудын барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр барих ажлууд хийгдэж байна.

Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан Гамшгаас хамгаалах төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дархан Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн барилга шинээр баригдан ашиглалтад орлоо.Дархан сумын 15-р багийн 1,5 га талбай бүхий газарт баригдсан тус ангийн барилга нь 10 автомашины тавиулан, оффис, 8 айлын орон сууц бүхий иж бүрэн цогцолбор юм. Ангийн шинэ барилгын нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо.

Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн шинэ барилгын нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал болон аймаг, орон нутгийн удирдлагууд оролцлоо.Гал түймэр унтраах, аврах ангиудын барилгын нэг онцлог нь тодорхой тооны алба хаагчдын орон сууцны асуудлыг хамт  шийдсэн байдаг. Тус ангийн барилгын хувьд ч найман айлын орон сууцны хамт баригдсан. ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал шинэ ангийн барилга, үйл ажиллагаатай танилцсанаас гадна орон сууцанд орсон алба хаагчидтай уулзан ажил, амьдралд нь амжилт, сайн сайхныг хүсэн ерөөлөө.

Тус ангийн барилга нь улсын төсвийн 2,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан юм гэж Дархан Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

scroll to top