“Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн явцын хяналтыг эхлүүлэх нь” сэдэвт техникийн уулзалт-семинарт оролцлоо

95xs9msi.jpg

НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хамтран Бонн хотноо 2017 оны 12 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулсан “Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн явцын хяналтыг эхлүүлэх нь” сэдэвт техникийн уулзалт-семинарт ОБЕГ-ын  Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, хошууч Д,Базаррагчаа оролцоод ирлээ.

Тэрээр “Сендайн үйл ажиллагаа хүрээ” баримт бичгийн дэлхийн долоон зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд  “Гамшгийн мэдээллийг ангилал” сэдвээр илтгэл танилцуулж, өөрийн орны хэрэгжүүлж буй үйл ажиллагааг туршлага болгон хуваалцсан нь 2018 оны Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурлыг зохион байгуулагч орны хувьд манлайллаа үзүүлсэн ач холбогдолтой байлаа.

Уулзалт-семинараар НҮБ-ын 71 дүгээр Ерөнхий Ассамблейгаас 2017 оны 2 дугаар сард батлан гаргасан Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтэд суурилан боловсруулсан Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжилтэд явцын хяналт хийх цахим хувилбарын төсөл, гамшгийн хохирлыг тооцохоор шинээр оруулсан үзүүлэлтийн аргачлалын төслийг танилцуулж, Тогтвортой хөгжлийн хөтөлбөр баримт бичгийн хэрэгжилтийг явцын хяналтын уялдаа, эдгээрийн хэрэгжилтийн тайланг хэрхэн боловсруулах чиглэлээр хэлэлцсэн байна.

Уг уулзалт семинарт НҮБ-ын гишүүн 85 улс орон, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд болон бусад олон улсын байгууллага, хувийн хэвшил, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын нийтдээ 170 төлөөлөгч оролцсон юм.

Тус уулзалт семинарт тавьсан илтгэл болон бусад холбогдох мэдээллийг http://www.preventionweb.net/events/view/55594 холбоосоор нэвтэрч авах боломжтой гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ

 

 

 

 

scroll to top