Гамшгаас хамгаалах сургалтанд 80 гаруй алба хаагч хамрагдав

IMG_0043.jpg

   НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Гэмтэл согог үндэсний төвийн ажилтан, алба хаагч нарт гамшгаас хамгаалах  ерөнхий ойлголтын талаар танхимын сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, гамшиг ослын тухай ерөнхий ойлголт болон гарсан гал түймрийг унтраах арга, гал унтраах анхны шатны бага хэрэгсэл зэрэг сэдвээр хичээл зааж, дадлага сургуулийг хийсэн байна.

Сургалтыг Баянгол дүүргийн ОБХ-ийн орлогч дарга, хошууч Ц.Гантулга, Гал түймрийн улсын хяналтын байцаагч хошууч Д.Бат-Эрдэнэ, Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн дэслэгч О.Хатантуул болон Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмнэлэгийн тусламжаа үйлчилгээ хариуцсан дэд захирал О.Хишигсүрэн нар хамтран явуулсан бөгөөд нийт 80 гаруй ажилтан, алба хаагч хамрагдлаа гэж Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top