Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Говьсүмбэр, Дорноговь, Сэлэнгэ, Төв аймгийн нутагт бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 градус,  Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр 14-19 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 2-7 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 10-12 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 19-нд говь, талын нутгаар, 22-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Халх гол, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

2.Объектын гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 13:12 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 32 алба хаагч, 4 автомашинтай 13:21 цагт очиж, 51 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд орон сууцанд эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 12:36 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 12:43 цагт очиж, 30 минут цаг ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 12:42 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 12:53 цагт очиж, 02:30 цаг, нэмэлтээр Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 15 минут тус тус ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 14:37 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 14:58 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Увс аймгийн Баруунтуруун сумын Туруун багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 19:56 цагт хүлээн авч тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн 12 алба хаагч, 2 автомашинтай 20:00 цагт очиж, 02:00 цаг ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Алтан-Овоо багийн “Алтан-Овоо” гэдэг газар /сумын төв/ иргэн Б-гийн эзэмшлийн 96-53 УНҮ улсын дугаартай “Королла” загварын суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 12.17-ны өдрийн 17:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн 3 алба хаагч, 1 автомашинтай 17:40 цагт очиж, 40 минут ажиллаж, автомашиныг цаснаас татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top