Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Сүхбаатар, Дорнод аймгийн нутгаар бага зэрэг цас орж, явган шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшиж, нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 градус, Их нууруудын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 0-5 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 9-11 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 22-нд нутгийн баруун хэсгээр, 23-нд говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газруудаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

2.Объектын гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баян суудал багийн нутаг дэвсгэрт хүнсний дэлгүүрийн барилгын дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 12.21-ний өдрийн 04:49 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар  04:52  цагт хүрэлцэн очиж, 01:06 цаг ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандал багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 12.21-ний өдрийн 04:14 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 04:18 цагт хүрэлцэн очиж, 7 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн 9 дүгээр хэсгийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.20-ны өдрийн 09:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 9 алба хаагч, 2 автомашинтайгаар 09:10 цагт хүрэлцэн очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.21-ний өдрийн 00:14 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 00:27 цагт хүрэлцэн очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 5 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.20-ний өдрийн 23:38 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 23:51 цагт хүрэлцэн очиж, 30 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бадрах багийн “Халзан хад”  гэдэг газар /Сумын төвөөс баруун урд зүгт 8 км-т/ 43-03 УБҮ улсын дугаартай ”ХОВО” загварын автомашинтай 3 иргэн цасанд суусан тухай дуудлагыг 12.20-ны өдрийн 12:30 цагт хүлээн авч тус суман дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн 3 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 13:10 цагт хүрэлцэн очиж, 10 минут ажиллаж, 3 иргэнийг аварч, автомашиныг цаснаас татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top