“Газар хөдлөлтийн хор уршгийг арилгах арга хэмжээ болон чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт сургалтад оролцов

viber-image-3-1.jpg

БНХАУ-ын Бээжин хотноо “Газар хөдлөлтийн хор уршгийг арилгах арга хэмжээ болон чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт дадлага сургууль боллоо. Уг дадлага сургуульд Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр тэргүүтэй алба хаагчид амжилттай оролцоод ирлээ.

Сургалтыг БНХАУ-ын Газар хөдлөлтийн агентлаг, Газар хөдлөлтийн хор уршгийг арилгах үндэсний төвтэй хамтран зохион байгуулсан бөгөөд сургалтад Монгол, Индонези, Камбожи болон Малайз Улсын нийт 40 төлөөлөгчид хамрагдсан юм. Оролцогсод дадлага сургуулиар газар хөдлөлтийн үед авах арга хэмжээ, цэвэр, бохир зүсэлт хийж эрэн хайх, аврах, давчуу орон зайд аврах ажиллагаа, өндрөөс аврах ажиллагаа, канал татаж нэрвэгдэгсдийг доош буулгах ажиллагааны чиглэлээр мэдлэг туршлагаа хуваалцлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top