Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар үүлшинэ, цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс 5-10 м/с, Алтайн салбар уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр 17-22 градус, Их нууруудын болон  Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон,Улз голын хөндийгөөр 11-16 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа голын сав, Дорнод, Дарьгангын нутгаар 6-11 градус хүйтэн, Олон нуурын хөндий, говийн бүс нутгийн баруун хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс 5-10 м/с. 7-9 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 28-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болон  төв, зүүн, говийн аймгуудын нутгаар, 30-нд нутгийн зүүн хагаст, 31-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28-нд нутгийн баруун хагаст, 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хагаст 12-14 м/с, Алтайн салбар уулс болон говийн аймгуудын нутгаар түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. 28-нд өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч сулрах боловч, цаашдаа хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 25-30 градус, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

2.Объектын гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын ’’Баялаг-Ундраа’’ худалдааны төвийн хойд талд павилон шатаж байна гэсэн дуудлагыг 12.26-ны өдрийн 11:53 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 12:05 цагт очиж, гэр ахуйн барааны 141-150 дугаар нийт 6 ширхэг павилон барааны хамт шатаж байсныг 03 цаг ажиллаж, нэмэлтээр Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийн 8 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, нийт  24 алба хаагч, 6 автомашинтай 04 цаг 30 минут тус  тус ажиллаж, унтраасан. Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Нармандах, нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоо нараар ахлуулсан нийт 50 алба хаагч, 9 автомашинтай гал түймэр унтраах, аврах болон хойшлуулшгүй ажиллагаа явуулж, ажилласан.

Хувийн өмчид гарсан: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал багт иргэн Ц-гийн 20-77 БНА улсын дугаартай ’’Соната 5’’ загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.26-ны өдрийн 20:42 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 20:48 цагт очиж, 02 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрны тагт дээр гал гарч байна гэсэн дуудлагыг 12.26-ны өдрийн 09:46 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 09:53 цагт очиж, эд хогшил шатаж байсныг 10 минут ажиллаж, унтраасан. Уг гал түймэрт иргэн Т /16 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ угаалгын өрөөндөө угаартаж ухаан алдсан байсныг аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн нийслэлийн ЯТТТ-д шилжүүлэн өгсөн.

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд иргэн Б-гийн 38-64 УНЯ улсын дугаартай ’’Портер’’ загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.26-ны өдрийн 09:12 цагт хүлээн авч тус дүүргийн  Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 09:29 цагт очиж,  автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж, унтраасан.

Налайх дүүргийн 4 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.26-ны өдрийн 12:04 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 12:08 цагт очиж, 25 минут ажиллаж, унтраасан.

Налайх дүүргийн 3 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.27-ны өдрийн 05:30 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 05:34 цагт очиж, 01 цаг 25 минут ажиллаж, унтраасан. Уг гал түймэрт иргэн Т /53 настай эрэгтэй/ өртөж нас барсан байсныг Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.26-ны өдрийн 09:12 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 09:29 цагт хүрэлцэн очиж, 30 минут ажиллаж, унтраасан.

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.26-ны өдрийн 18:47 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай 18:59 цагт очиж, 25 минут ажиллаж, унтраасан.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 26-ны өдрийн 22:10 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай 22:19 цагт очиж, 30 минут ажиллаж, унтраасан. Уг гал түймэрт иргэн Ө /33 настай, эрэгтэй/-ын  нүүрний хэсэг,  иргэн А /26 настай, эрэгтэй/-ийн 2 хөлний тавхай хэсэг түлэгдсэн байсныг нийслэлийн ЯТТТ-д хүлээлгэн өгсөн.

3.Цацраг химийн бодисын осол:

Мөнгөн усны осол: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд 3 дугаар давхарын хогийн сувгийн хажууд мөнгөн ус асгарсан байна гэсэн дуудлагыг тус дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүр 12.26-ны өдрийн 14:30 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 15:03 цагт очиж, тус байрны 2 дугаар орцны 3 дугаар давхарын шатнаас 1 дүгээр давхарын шал хүртэл 18 гр мөнгөн ус асгарсан байсныг соруулан авч 02 цаг 53 минут ажиллаж, дүүргийн цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top