Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутгаар бага зэрэг цас орсон.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий Хүрэн бэлчир орчмоор 27-32 градус, Дархадын хотгор, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 22-27 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Халх, Улз голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 18-20 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 4, 5-нд  говийн аймгуудын нутаг болон баруун, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 6-нд төв, зүүн, говийн аймгуудын зарим газраар, 7-нд баруун, төв, зүүн аймгуудын зарим нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр 7-12 м/с. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 43-48 градус, өдөртөө 31-36 градус, Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх, Улз голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

2.Объектын гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Булган аймгийн Булган сумын Ачуут багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.02-ны өдрийн 12:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газар Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 12:39 цагт очиж, 26 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт гэр  шатаж байна гэсэн дуудлагыг 01.02-ны өдрийн 23:17 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 23:24 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 2 дугаар байрны урд, автомашины зогсоолд иргэн Ш-ийн эзэмшлийн 56-29 ОРХ улсын дугаартай “Портер” загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.02-ны өдрийн 11:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 12:05 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.02-ны өдрийн 19:24 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 19:39 цагт очиж, 01 цаг 30 минут ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.03-ны өдрийн 03:34 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 03:43 цагт очиж, 01 цаг 30 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн М /56 настай, эрэгтэй/ түлэгдэж нас барсан байсныг, цогцсыг дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.

3.Үйлдвэрлэлийн осол: 

Ахуйн осол, гэмтэл: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт нам даралтын зуух суурилуулж байсан 2 хүн хөлөө даруулаад, гаргаж чадахгүй байгаа тухай дуудлагыг 01.02-ны өдрийн 18:05 цагт хүлээн авч тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн 7 алба хаагч, 2 автомашинтай 18:07 цагт очиж, 10 минут ажиллаж, иргэн М /41 настай, эрэгтэй/, Д /31 настай, эрэгтэй/ нар дарагдаж, хөнгөн бэртсэн байсныг гаргаж, эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

                                                    ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top