Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нар Дундговь аймгийн удирдлагуудтай шүлхий өвчний нөхцөл байдлын талаар цахим хурлыг өнөөдөр Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд хийлээ.
Хурлаар шүлхий өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, холбогдох газрын удирдлагуудад үүрэг чиглэл өгсөн юм.
Дундговь аймгийн Баянжаргалан сумын Энгэр –Ус багийн “Майнт марзан” гэдэг газар малчин Ц-ийн 2 үхэрт 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, “Шүлхий” өвчин болох нь тогтоогдсон тул тус сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/75 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож, өвчилсөн 101 малыг зориудаар устган, 117 өрхийн 12674 малыг вакцинжуулаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.