Төслийн удирдах хорооны хурал боллоо

26692780_1884818331547026_47342646_o.jpg

Онцгой байдлын ерөнхий газар, Азийн хөгжлийн банктай хамтран  Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэх” төслийг Дорнод, Сүхбаатар, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн 12 суманд хэрэгжүүлж байна.

 Уг төслийн удирдах хорооны  хоёрдугаар хурал 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр болж, 2017 оны ажлын тайлан, хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний шинэчилсэн хувилбар, 2018 оны үйл ажиллагаа, сургалтын төлөвлөгөө болон төсвийн төслийг хэлэлцэж холбогдох шийдвэрийг гаргалаа. 

Хурлыг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал удирдан явуулсан бөгөөд хуралд Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны дарга Л.Саянаа,  ОБЕГ-ын ахлах мэргэжилтнүүд, төсөл хэрэгжиж буй 4 аймгийн Онцгой байдлын газрын дарга нар болон ХХААХҮЯ, БОАЖЯ, Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтнүүд оролцсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

scroll to top