1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Архангай, Булган, Говь-Алтай, Орхон, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн нутгаар бага зэргийн цас орж шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, говь, тал хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Идэр, Тэс голын хөндийгөөр 30-35 градус, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хөвсгөлийн уулс болон Хараа, Ерөө голын хөндийгөөр 20-25 градус, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Туул, Хэрлэн голын саваар 14-19 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос 6-11 м/с. 15-17 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 9-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 9-нд тал хээрийн нутгаар, 12-нд Алтайн уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 26-31 градус, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Хэрлэн, Улз, Онон голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. 10-нд нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.
2.Объектын гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Жанцангийн автобусны буудалд “НЧБ” ХХК-ийн эзэмшлийн УНВ 06-42 улсын дугаартай “Даевоо” загварын том оврийн автобус шатаж байна гэсэн дуудлагыг 01.07-ны өдрийн 16:49 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 16:56 цагт очиж, хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 05 минут ажиллаж, унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд граж шатаж байна гэсэн дуудлагыг 01.07-ны өдрийн 21:20 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 21:28 цагт очиж, 25 минут ажиллаж, унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.07-ны өдрийн 23:24 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 23:36 цагт очиж, 15 минут ажиллаж, унтраасан.
Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.07-ны өдрийн 12:48 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 12:55 цагт очиж, 01:00 цаг ажиллаж, унтраасан.
3.Зам, тээврийн осол:
Автозамын осол: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Партизан явах авто замын зорчих хэсэг дээр иргэн Б-гийн 45-65 УНТ улсын дугаартай ’’Приус 10’’ загварын автомашин, иргэн Б-гийн 59-22 УНУ улсын дугаартай “Ниссан пулсар” загварын автомашинтай мөргөлдөж, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 01.07-ны өдрийн 19:17 цагт хүлээн авч Нийслэлийн аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 20:13 цагт очиж иргэн Н /35 настай, эмэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсныг гаргаж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Мөн иргэн Б, Б нарт эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд шилжүүлэн өгсөн.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /төөрсөн/: Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дэвшил багийн “Чулуунбулаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 45 км-т/ Бүрд сумаас Зүүнбаян-Улаан сум руу 70 тооны адуу тууж явсан Бүрд сумын Онгит багийн малчин Б /63 настай, эрэгтэй/ малтайгаа төөрсөн тухай дуудлагыг 01.07-ны өдрийн 21:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн 4 алба хаагч, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 23:45 цагт Дэвшил багийн “Чулуунбулаг” гэдэг газраас эсэн мэнд олж, аймгийн төвд авчирж ар гэрт нь хүлээлгэн өгсөн.
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн “Хондот” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т/ тус сумын малчин Э /31 настай, эмэгтэй/ 01.07-ны өдрийн 14:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 15:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 8 алба хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 4 хүн, 1 автомашинтай, нийт 12 хүн, 2 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 18:35 цагт “Хондот” гэдэг газар /гэрээсээ зүүн хойд зүгт 6 км-т/ байхад нь эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн.
Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Сийрст багийн “Хар-Эрэг” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 42 км-т/ тус сумын малчин Г /17 настай, эрэгтэй/ 01.07-ны өдрийн 15:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 18:55 цагт хүлээн авч тус сумаас 6 хүн, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад иргэн Г гэртээ эсэн мэнд өөрөө ирсэн тул эрэн хайх ажиллагааг 20:30 цагт ажиллагааг зогсоосон.
Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Бортээг багийн ’’Наймтай’’ гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 47 км-т/ Тус сумын харьяат иргэн Т /41 настай, эрэгтэй/, иргэн С /19 настай, эрэгтэй/, иргэн Б /17 настай, эрэгтэй/ нар 01.07-ны өдрийн 12:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 18:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 2 алба хаагч, орон нутгийн 5 хүн, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 01.08-ны өдрийн 00:35 цагт гэрээсээ урд зүгт 5 км зайд ’’Наймтай’’ гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн.
Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Билгэх багийн “Хацавчийн бууц” гэдэг газар /сумын төвөөс баруун хойш 50 км-т/ тус сумын малчин малчин Б /46 настай, эрэгтэй/, Д /40 настай, эмэгтэй/ нар 01.07-ны өдрийн 12:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 21:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 3 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 11 хүн, 1 автомашин, нийт 14 хүн, 2 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад гэртээ эсэн мэнд өөрсдөө ирсэн тул 22:45 цагт эрэн хайх ажиллагааг зогсоосон.
Өмнөговь аймгийн Номгон сумын Эмгэнбулаг багийн “Үзүүр сүүж” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км-т/ тус сумын харьяат малчин Б /30 настай, эмэгтэй/, Э /21 настай, эрэгтэй/ нар 01.07-ны өдрийн 16:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 21:50 цагт хүлээн авч орон нутгийн 4 хүн, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 01.08-ны өдрийн 01:50 цагт гэрээсээ зүүн урд зүгт 6 км зайд ‘’Үзүүр сүүж’’ гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн.
Өндрөөс аврах: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан толгойгоос Яармаг явах уулын зам дагуу “Богд” ууланд бага насны хүүхэд хадан цохио дээрээс унах гэж байна гэсэн дуудлагыг 01.07-ны өдрийн 15:11 цагт хүлээн авч Нийслэлийн аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 15:23 цагт очиж, иргэн Э /9 настай, эрэгтэй/, иргэн А /11 настай эмэгтэй/ нар 6 метрийн өндөр хадан цохионоос унах гэж байсныг аварч, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Бусад: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн ’’Дөтийн даваа’’ гэдэг газар /сумын төвөөс 45 км-т/ 24-29 ГАҮ улсын дугаартай УАЗ-469 загварын 7 зорчигчтой түргэн тусламжийн автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.08-ны өдрийн 02:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 4 албан хаагч, 1 автомашинтай 06:35 цагт очиж, цаснаас татан гаргасан.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дулаан-Уул багийн УБЭҮ-ийн хиймэл нуурын урд талд Орхон аймгаас Улаанбаатарын чиглэлд зорчиж явсан 02-84 УНК улсын дугаартай Харриер загварын суудлын автомашин, 44-88 УБД улсын дугаартай “Пажеро” загварын суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.07-ны өдрийн 19:52 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автошашинтай 20:40 цагт очиж, 15 минут ажиллаж цаснаас татан гаргасан. Нийт 16 хүнд тусламж, үйлчилгээ үзүүлсэн.
Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн ’’Хатуугийн даваа’’ гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 8.5 км-т/ ээж хаднаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 18 зорчигчтой 3 автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.07-ны өдрийн 17:09 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 14 алба хаагч 2 автомашинтай гарч ажиллаж, цасанд суусан нийт 41 зорчигчтой, 6 автомашиныг татан гаргаж, аюулгүй байдлыг ханган ажилласан.
Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн ’’Гоёот’’ гэдэг газар /сумын төвөөс баруун хойш 34 км-т/ тус аймгийн харьяат иргэн А 89-69 УНӨ улсын дугаартай “Приус 20” загварын суудлын автомашинтай Цогтцэций сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж яваад төөрч, цасанд суусан тухай дуудлагыг 01.07-ны өдрийн 20:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 5 алба хаагч, орон нутгийн 2 хүн, нийт 7 хүн, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 01.08-ны өдрийн 01:50 цагт ‘’Гоёот’’ гэдэг газар цасанд суусан байсныг татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР