Мэргэжлийн заавар зөвлөмж, удирдлагаар хангаж ажиллахыг үүрэг болгов

953bc82ac4dad00bca5a5ac0ee17bd7e.jpg

Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр (2018.01.15) Онцгой байдлын ерөнхий газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны удирдлагуудтай уулзан, өвөлжилт болон малын гоц халдварт өвчний мэдээлэлтэй танилцаж, холбогдох үүрэг чиглэл өглөө.

Шуурхай хуралдаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга, хошууч Ч.Цогтбаяр нар оролцов.

Шадар сайд Ө.Энхтүвшин нэн тэргүүнд шүлхийн голомт бүхий аймаг, сумдад хорио цээрийн дэглэмийг чангатгах, хүн мал, машин техникийн хөдөлгөөнийг хязгаарлан халдвар тархахгүй байх нөхцлийг бүрдүүлэх, иргэд болон холбогдох байгууллагуудыг мэргэжлийн заавар зөвлөмж, удирдлагаар хангаж ажиллахыг ОБЕГ-т даалгалаа. Харин ОХУ-аас эхний ээлжинд 1 сая тун вакцин яаралтай худалдан авахыг ХХААХҮЯ-нд үүрэг болголоо.

Манай орны 10 аймгийн 55 сум цагаан зудтай, 8 аймгийн 45 сум цагаанаар зудархуу байна. Иймд 2017-2018 оны өвөл, хаврын болзошгүй хүндрэлд зориулан төсвийн хөрөнгөөр бүрдүүлсэн улсын нөөцөөс шаардлагатай өвс, тэжээлийг цас, зуд хүндэрч мал тэвээргээ алдахаас урьтан малчдын гарт хүргэх саналаа Засгийн газрын хуралдаанд яаралтай оруулж, шийдвэрлүүлэхээр боллоо

scroll to top