Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Дорноговь, Сүхбаатар, Ховд, Хэнтий цас зарим сумдаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв, зүүн, говийн аймгуудын зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 29-34 градус, Их нууруудын хотгор болон Хүрэнбэлчир орчмоор 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 градус, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с. 15-17 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 17-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 18-20-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17, 18, 20-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн зүүн хагаст 14-16 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 27-32 градус, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

2.Объектын түймэр:

ААНБ-ын өмчид: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд иргэн З-гийн эзэмшлийн ’’Янгир хайрхан’’ цайны газар шатаж байна гэсэн дуудлагыг 01.15-ны өдрийн 15:48 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 15:49 цагт очиж, 10 цаг ажиллаж, унтраасан.

Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд ’’Бөхөг дэн’’ ХХК-ийн барилга шатаж байна гэсэн дуудлагыг 01.15-ны өдрийн 21:30 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 21:33 цагт очиж, 20 минут ажиллаж, унтраасан.

Хувийн өмчид: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.15-ны өдрийн 19:17 цагт хүлээн авч тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 19:27 цагт очиж, 25 минут ажиллаж, унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.16-ны өдрийн 00:32 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 00:43 цагт очиж, 15 минут ажиллаж, унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.15-ны өдрийн 13:53 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 13:57 цагт очиж, 35 минут ажиллаж, унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Баян-Өлгий аймгийн Бугат сумын Буга багийн “Их хөндий” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 15 км/ тус сумын харьяат иргэн О /23 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 01.10-ны өдөр Өлгий сумын төвөөс Бугат сумын төвд гэртээ харих гэж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 01.12-ны өдрийн 14:43 цагт хүлээн авч 01.14-ний өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, сумын Цагдаагийн хэсгийн 2 алба хаагч, орон нутгийн 34 иргэн, нийт 44 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр 01.12-ны өдрөөс эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлсэн. 01.15-ны өдрийн 12:35 цагт тус сумын 4 дүгээр багийн “Есөн салаа” гэдэг /сумын төвөөс зүүн зүгт 12 км-т/ газраас цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Усны осол /эрэн хайх, аврах/: Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн “Хагшаал” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 17 км-т/ тус сумын харьяат малчин Б-гийн хүү Б /7 настай, эрэгтэй/ 01.14-ний өдрийн 13:00 цагт “Булган” голын мөсөн дээр тоглож байгаад харзны усанд унаж, осолдсон тухай дуудлагыг 01.14-ний өдрийн 19:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 29 алба хаагч, Цагдаагийн хэлтсийн 4 алба хаагч, орон нутгийн 14 хүн, нийт 47 хүн, 7 автомашинтай 01.14-ний өдрөөс эрэн хайх ажиллагааг ’’Булган’’ гол дагуу зохион байгуулж байна. 01.15-ны өдрийн байдлаар 4 хэсэгт хуваагдаж, 200 метр газарт 21 цооног гаргаж, 3 усчин 6 удаагийн шумбалт хийхэд үр дүнд хүрээгүй тул 01.16-ны өдөр эрэн хайх ажиллагааг дахин үргэлжлүүлэхээр болсон.

Бусад: Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны ’’Баялагийн хонхор’’ гэдэг газар Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны 63-8-70 тоотод оршин суугч иргэн С /48 настай, эмэгтэй/ 6 метрийн гүнтэй нүхэнд унасан тухай дуудлагыг 01.15-ны өдрийн 11:02 цагт хүлээн авч Уул уурхайн аврах ангийн 14 алба хаагч, 2 автомашинтай 11:15 цагт очиж, 14 минут ажиллан гаргаж, эмнэлгийн анхны тусламж үзүүлж, Эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Нарангийн эцэст иргэн Э /35 настай, эрэгтэй/ 3 метрын гүн нүхэнд өндөр хүчдэлийн төмөр бетон хийцэд дарагдсан тухай дуудлагыг 01.15-ны өдрийн 16:20 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 16:50 цагт очиж, 01:00 цаг ажиллан цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top