Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааны нэгдсэн дүн

sitend-logo.jpg

Онцгой байдлын байгууллагын хэмжээнд өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, Нийслэлийн хүрээний анги, байгууллага, Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааны нэгдсэн дүнг гаргасан билээ.

Түүнчлэн Онцгой байдлын байгууллагаас 2017 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, орон нутгийн гамшгаас хамгаалах чадавх, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад түргэн шуурхай, чанартай хүргэхэд идэвх санаачилга гарган ажиллаж, ажил үйлсээрээ идэвх санаачлага гарган ажиллаж, ажил үйлсээрээ тэргүүлсэн анги, байгууллага, шилдэг албан хаагчдаа шалгаруулсан.

Улмаар 2017 онд нийслэлийн хүрээний анги, байгууллагуудаас хурандаа Д.Намсрай даргатай Аврах тусгай анги, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагуудаас хурандаа Л.Баярсайхан даргатай Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар ажил үйлсээрээ тэргүүлсэн юм.

Ингээд та бүхэнд Нийслэлийн хүрээний анги, байгууллага, Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааны нэгдсэн дүнг дэлгэрэнгүйгээр хүргэж байна.

scroll to top