Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар хүйтний эрч нэмэгдэн, Төв, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутгаар явган шуургатай байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлэрхэг, бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар хойноос 7-12 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 33-38 градус, Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчим болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Орхон-Сэлэнгийн сав, Хэрлэн голын хөндийгөөр 24-29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 21-26 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 25-27 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 24, 27-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 25, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Ихэнх хугацаанд 7-12 м/с, явган шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 45-50 градус, өдөртөө 33-38 градус, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 28-33 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нанзад багийн Татварын хэлтсийн урд автозам дээр иргэн Б-гийн “Соната-2” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 12:11 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтайгаар 12:13 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан багт иргэн Э-гийн эзэмшлийн “Бонго” загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 22:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 22:22 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.23-ны өдрийн 02:57 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 03:06 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Төв аймгийн Баяндэлгэр сумын “Галуутын-Ам” гэдэг газар /Багануур дүүргийн төвөөс баруун зүгт 20 км-т/ иргэн У-гийн “Портер” загварын 2 зорчигчтой ачааны автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.22-ны өдрийн 16:20  цагт хүлээн авч нийслэлийн Багануур дүүргийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 17:56 цагт очиж, 4 цаг 42 минут ажиллан иргэн У /30 настай, эрэгтэй/, П /19 настай, эрэгтэй/ нар автомашинтайгаа цасанд суусан байсныг аварч, автомашиныг цаснаас татан гаргасан.

Төв аймгийн Баян сумын Сант багийн “Ногоон толгой” гэдэг газар нийслэлийн Багахангай дүүргийн 1 дүгээр хороонд оршин суугч иргэн Б /52 настай, эрэгтэй/, Б /28 настай, эрэгтэй/ нар “Портер” загварын ачааны автомашинтай малдаа яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 01.22-ны өдрийн 15:10  цагт хүлээн авч Багахангай дүүргийн Гал түймэр унтраах, аврах ангийн 80 дугаар ангийн 8  алба хаагч, 2 автомашинтай 1 цаг 42 минут ажиллан Төв аймгийн Баян сумын Сант багийн “Ногоон толгой” гэдэг газраас автомашинтайгаа цасанд сууж, машин дотроо осголтын байдалтай байсныг аварч, эмнэлгийн анхны тусламж үзүүлэн дүүргийн Эрүүл мэндийн төвд шилжүүлэн өгч, автомашиныг цаснаас татан гаргасан.

Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд багийн “Их хангай” гэдэг газар Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 18 зорчигтой, зорчигч тээврийн автобус замын хажуу руу орж, цасанд суусан тухай дуудлагыг 01.22-ны өдрийн 21:10 цагт хүлээн авч нийслэлийн Багахангай дүүргийн Гал түймэр унтраах, аврах ангийн 80 дугаар ангийн 3  алба хаагч, 1 автомашинтай 21:45 цагт очиж, 30 минут ажиллаж, 0.7 сартайгаас 55 насны 18 иргэнийг шилжүүлэн суулгаж, автобусыг цаснаас татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top