“Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” санаачилгад 19 аймаг нэгдэн орно

111.jpg

Орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах үйл ажиллагааг дэмжих замаар хот суурин газрын тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2010 онд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад эхлүүлсэн НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” санаачилгад одоогийн байдлаар дэлхийн 3828 хот нэгдэн оржээ.

  Уг санаачилгад Монгол Улс 2016 онд нэгдэн орсон бөгөөд өнөөдрийн байдлаар Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд нэгдэн, дэлхийн бусад орнуудтай харилцан туршлагаа солилцож, аюулгүй хот бий болгох зорилт тавин ажиллаж байна.

Зорилтын хүрээнд Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Зүүн хойд Азийн бүсийн төв, Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн боловсрол, сургалтын хүрээлэнтэй хамтран 2016 оноос хойш таван удаагийн цуврал сургалтыг зохион байгуулаад байгаа юм. Сургалтыг Өмнөговь, Дархан-Уул, Булган аймаг, Улаанбаатар гэсэн бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж, дээрх бүсийн 16 аймгийн засаг даргын тамгын газар болон Онцгой байдлын байгууллагын холбогдох алба хаагчдыг хамруулаад байна.

 Энэ жил тус санаачилгад 19 аймгийн төв нэгдэн орохоор бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна  гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

scroll to top