Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, зүүн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 31-36 градус, Их нууруудын хотгор болон Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 26-31 градус, Дархадын хотгор болон Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 23-28 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 20-25 градус, Алтайн өвөр говь болон говь, талын нутгаар 10-15 градус,  бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, 16-18 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 31-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, 2 дугаар сарын 1-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 30, 31-нд зарим газраар, 2 дугаар сарын 1-нд говь талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. 30-нд өдөртөө хүйтний эрч бага зэрэг сулрах боловч бусад хугацаанд Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 45-50 градус, өдөртөө 32-37 градус, Дархадын хотгор болон Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

2.Объектын түймэр:

Төрийн өмчид гарсан: Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд хүүхдийн цэцэрлэгийн 10х8 хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.29-ний өдрийн 03:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газарын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 15 албан хаагч, 2 автомашинтай 03:30 цагт очиж унтраахаар ажиллаж байна.

ААН, байгууллагын өмчид гарсан: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой) Өгөөмөр багт “Их хурд хүч” ХХК-ийн эзэмшлийн “Норд бенз” загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.28-ны өдрийн 16:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 16:20 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд эмнэлгийн зоорийн давхарт цайны газар шатаж байна гэсэн дуудлагыг 01.28-ны өдрийн 20:42 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 20:51 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багт хүүхдийн цэцэрлэгийн 20х8 хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.29-ний өдрийн 01:40 цагт хүлээн авч Нийслэлийн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 13 алба хаагч, 2 автомашинтай 03:10 цагт очиж унтраахаар ажиллаж байна.

Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд Е-март худалдааны төвийн 11х14 хэмжээтэй хүнсний агуулах шатаж байна гэсэн дуудлагыг 01.29-ний өдрийн 02:06 цагт хүлээн авч ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр, НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Н.Нямхоролоо нараар ахлуулсан Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 16 алба хаагч, 4 автомашинтай 02:13 цагт, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай 02:30 цагт, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 02:39 цагт, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 02:45 цагт тус тус очиж 1 цаг 25 минут ажиллаж унтраасан. Нийт 51 алба хаагч, 11 автомашинтай ажиллсан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн  Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд иргэн Б-гийн эзэмшлийн авто угаалгын газарт иргэн Э-гийн “Истана” загварын, иргэн Э-гийн “Истана” загварын, мөн “Тоёото Истима” загварын, иргэн Б-гийн “Мицубүши Пажеро” загварын, иргэн Ц-гийн “СМ-7” загварын, иргэн М-ийн  “Тоёото Кролла” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.28-ны өдрийн 08:09 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 08:19 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын  Жаргалант багт байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.28-ны өдрийн 10:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах 59 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 10:26 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 01.28-ны өдрийн 14:56 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 15:06 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.28-ны өдрийн 15:04 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай 15:19 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.28-ны өдрийн 18:36 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 18:45 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт Ш /4 настай, эмэгтэй/, М /2 настай, эрэгтэй/ нар өртөж цээж, нуруу, 2 гарын шууны хэсэг түлэгдсэн тул Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хүргэж өгсөн.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл багт өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 01.28-ны өдрийн 19:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 5 алба  хаагч, 1 автомашинтай 19:04 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.28-ны өдрийн 20:41 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 20:50 очиж 20 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.29-ний өдрийн 00:26 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай 00:31 цагт очиж 18 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багт хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 01.29-ний өдрийн 01:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 01:29 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд багийн “Даац” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 50 км/ Төв аймгийн Сэргэлэн сумаас-Нийслэлийн Багахангай дүүргийн чиглэлд зорчиж явсан “Тоёото Пруис-20” загварын 4 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.28-ны өдрийн 19:49 цагт хүлээн авч Нийслэлийн Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 20:55 цагт очиж 20 минут ажиллаж цаснаас татан гаргасан.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Ихэт хайрхан” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 50 км-т/ Дархан-Уул аймгаас- Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн чиглэлд зорчиж явсан “Тоёото Приус-10” загварын 4 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.28-ны өдрийн 20:12 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 22:30 цагт очиж 1 цаг 20 минут ажиллаж автомашиныг цаснаас татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top