Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшиж, нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар хойноос 7-12 м/с. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 33-38 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр 26-31 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 20-25 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Ялимгүй цас орж, явган шуурна шуурна. Салхи баруун хойноос 6-11 м/с. 23-25 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 27-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд зүүн аймгуудын зүүн хэсгээр, 30-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд нутгийн зүүн хэсгээр 7-12 м/с. Хугацааны эхээр Дархадын хотгор болон Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 47-52 градус, өдөртөө 35-40 градус, Хүрэн бэлчир болон Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 25-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. 29-нөөс өдөртөө хүйтний эрч суларна.

2.Объектын түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багт хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 01.25-ны өдрийн 06:52 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтайгаар 06:58 цагт хүрэлцэн очиж, 32 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн “Шийрийн хөндий” гэдэг газар “Эннэва” ХХК-ийн граж болон “Эксжима” загварын ковш шатаж байна гэсэн дуудлагыг 01.25-ны өдрийн 09:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 9 алба хаагч, 2 автомашинтайгаар 09:37 цагт хүрэлцэн очиж, 30 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 4 дүгээр багт дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 01.26-ны  өдрийн 02:08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 02:12 цагт хүрэлцэн очиж, 1 цаг 47 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд иргэн С-ийн “Соната-7” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.25-ны өдрийн 08:45 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 08:57 цагт хүрэлцэн очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд гэрт эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 01.25-ны өдрийн 12:15 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 12:23 цагт хүрэлцэн очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.25-ны өдрийн 16:34 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 16:49 цагт хүрэлцэн очиж, 35 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Баянмөнх багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.25-ны өдрийн 22:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 22:43 цагт хүрэлцэн очиж, 19 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн “Арван гэрийн буйр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 18 км-т/  Чулуутын гарамд иргэн Э-гийн “Приусс-11” загварын автомашин, 2 зорчигчтой голын мөс цөмөрч голд суусан тухай дуудлагыг 01.25-ны өдрийн 23:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, 1 техник хэрэсэлтэйгээр 00:41 цагт хүрэлцэн очиж, 30 минут ажиллаж татан гаргасан.

Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн “Улаан даваа” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т/ “Шалаанз” загварын автомашин гулсаж зам хөндлөн хааж зогссоны улмаас  даваагаар зорчих хөдөлгөөнийг хаасан тухай дуудлагыг 01.26-ны өдрийн 05:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 06:20 цагт хүрэлцэн очиж, 30 минут ажиллаж татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top